Thursday, December 13, 2012

Аж ахуйн нэгжийг хэрхэн бүртгүүлэх вэ?


Аж ахуйн нэгжийг хэрхэн бүртгүүлэх вэ?

Та өөрийн бизнесээ албан ёсоор явуулахаар шийдвэр гаргасан уу? Тийм бол Аж ахуйн нэгжээ хэрхэн бүртгүүлэх талаар товч боловч тодорхой мэдээллийг танд хүргэж байна.Аж ахуй нэгжийг бүртгүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Та аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байх ёстой. Үүнд:

  • Өргөдөл: Өргөдлийн загварыг бүртгэлийн төв байгууллага батлах ба түүнд дараахь зүйл агуулагдсан байвал зохино.
    • Хуулийн этгээдийн төрөл;
    • Байгуулагдаж буй хэлбэр нь холбогдох хуульд заасан шаардлагад нийцэж байгаа;
    • Ирүүлсэн баримт бичиг нь улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийх шаардлага хангахаар мэдээлэл агуулсан
    • Компанийн хэлбэрээр байгуулагдаж буй хуулийн этгээдийн хувьд өөрийн хөрөнгийн хэмжээг заасан.
  • Үүсгэн байгуулсан шийдвэр /протокол хэлбэрээр/, хэрэв ганц гишүүнтэй бол өөрийн нь шийдвэр;
  • Хоёр ба түүнээс дээш гишүүнтэй бол гэрээ, /хувьцаат компанид төсөл/ нотариатаар баталгаажуулсан байна;
  • Дүрэм; /нотариатаар баталгаажуулсан байна/
  • Өөрийн болон оноосон нэр давхардсан эсэхийг бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт;
  • Хураамж төлсөн баримт.
Татвар төлөгчийн бүртгэл /Маягт ТБ-ОУ-д дараахь материалуудыг хавсаргасан байна. Үүнд:

Wednesday, April 4, 2012

Guide


Хөтөч тайлбарлагч хичээлийн лекц

Монгол улсын хуулиас
Аялал жуулчлалын тухай хууль
Улаанбаатар хот   / 2000 – 5 – 5 ны өдөр /

Гуравдугаар бүлэг: Хөтөч тайлбарлагч

12 дугаар зүйл. Хөтөч тайлбарлагчид тавих шаардлага
12.1. Дараахь шаардлагыг хангасан хувь хүн хөтөч тайлбарлагчийн үйлчилгээ
        үзүүлж болно.
12.1.1. Монгол улсын иргэн байх
12.1.2. Нэг буюу түүнээс дээш гадаад хэл эзэмшсэн, хөтөч тайлбарлагчийн
            хөтөч тайлбарлагчийн сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх
12.1.3. Хөтөч тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлхэд эрүүл мэндийн хувьд тэнцсэн
12.2.  Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь
          энэ хуулийн 12.1 заасан шаардлагыг хангасан хувь хүнд хөтөч
          тайлбарлагчийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоно.
12.3.  Хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журам,
          зэрэглэлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
          байгууллага батална.
12.4.  Хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа 2
          жил байна.
12.5.  Хөтөч тайлбарлагч нь зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтээ
          уг хугацаа дуусахаас 1 сарын өмнө АЖ-н асуудал эрхэлсэн төрийн
          төв байгууллагад гаргана.
13 дугаар зүйл: Хөтөч тайлбарлагчийн эрх үүрэг
13.1.  Хөтөч тайлбарлагч нь дараахь эрх үүрэгтэй
           13.1.1.  Аялал жуулчлалын тухайн байгууллагаас баталсан хөтөлбөрийн
                         дагуу жуулчдад үйлчлэх, тэдний аюулгүй байдлыг урьдчилан
                         сэргийлж, хангуулах
            13.1.2.  Жуулчдад үйлчилж байх хугацаандаа аялал жуулчлалын тухайн
                         байгууллага болон өөрийн нэр бүхий хөтөч тайлбарлагчийн
                         тэмдгийг ил зүүнэ.
            13.1.3.  Монгол улсын нийгэм, эдийн засаг төрийн байгуулал, байгал,
                         түүх соёл, ард түмний зан заншлийн талаар жуулчдад бодит
                         мэдээлэл өгөх, улс,хувь хүн, байгууллагын нууцад хамаарах
                         мэдээллийн нууцыг задруулахгүй байх
            13.1.4.  Үйлчилгээнийхээ явцад өөрийн буруугаас жуулчинд болон аялал
                         жуулчлалын байгууллагад учруулсан хохирлыг өөрөө арилгана.
13.2.  Хөтөч тайлбарлагч нь жуулчдаас шан харамж шаардах, аялал
          жуулчлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, аялал жуулчлалын
          гадаадын байгууллагыг төлөөлхийг хориглоно.      





Хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагааны
хүрээнд тавигдах шаардлага

Нэгээс дээш гадаад хэл эзэмшсэн хөтөч-тайлбарлагчийн сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх,
Угтагч хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлэх эрүүл мэнд зан харьцааны хувьд шаардлага хангасан байх,
Аялал жуулчлалын үндэсний төвөөс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байх,
Хөтөч-тайлбарлагч нь өөрийн орны тухай бахархлаа хуваалцаж чадах мэдрэмжийг эзэмшсэн байх ёстой,
Хөтөч тайлбарлагчийн үүрэг
Танилцуулах
Таниулан тайлбарлах
Газарчлах
Хэлмэрчлэх
Соёлын гүүр
Хамгийн сайн аялал ямар байх ёстой вэ?
Сонирхолтой
Хөгжилтэй
Ая тухтай
Дурсгалтай
Үнэ цэнэдээ тохирсон
Таван мэдэрхүйг мэдрүүлсэн
Аялалын өдрийг сонирхолтой зохион байгуулахын тулд мөн жуулчид аялагчдынхаа сонирхлыг татахын тулд маркетингийн ерөнхий суурь дээр явуулна. Үүнд: Та үүнийг өөртөө зориулж хийгээрэй. Та хүмүүсийнхээ юу хүсэж буйг олж мэдээд тэдэнд зориулж хүсэлд нь нийцүүлэн хийх хэрэгтэйхөтөч-тайлбарлагч ер нь хөтөч-тайлбарлагч хүн үйлчлүүлэгчээ юу хүсэж байгааг мэдэж буй нөхцөлд тэдэнд зориулж бүтээгдэхүүнээ хийхэд амар байдаг. Тэр бүгдийн сонирхолд нийцүүлэн хувь хүн бүр өөр өөр байдгийг санах ёстой. Тэдний юу иддэг юу уудаг юунд сонирхолтойг нь судалж мэдсэн байх ёстой болдог. Зарим үйлчлүүлэгч нь Монголын тухай нилээн сайн мэдээлэлтэй ирдэг бол нөгөө хэсэг нь Монголын тухай төсөөлөл ч үгүй ирдэг байна. Тийм учраас  хөтөч-тайлбарлагч хүн төлөвлөгөө боловсруулсан байх шаардлагтай.
Хөтлөгчийн шинж чанар нь:
Үргэлжийн нүүрний баясгалантай, цоглог, авхаалжтай
Эх орон, ард түмнээрээ бахархдаг, энэ талаар зохих мэдлэгтэй, түүнийгээ бусдад тайлбарлан танилцуулах авъяастай
Хүлээцтэй, аливаа маргаантай асуудлыг эв дүйгээр зохицуулах чадвартай
Харилцаа, хэл ярианий өндөр соёлтой.
Зочдынхоо орны хэлийг чөлөөтэй ярих хэмжээнд эзэмшсэн, мэргэжлийн үг хэллэгийн зөв хэрэглэдэг хүн байх шаардлагатай.
Өөрийн орны хувьд албан бус элчин сайд
Компанийнхаа хувьд үйл ажиллагааны нэрийн хуудас
Жуулчидын хувьд зугаацуулан хөгжөөгч, найдвартай байдлын баталгаа, найз нөхөр, зохицуулагч, газарч, хэлмэрч
Хоёр орны хувьд соёлын гүүр байх ёстой.
Хөтлөгч аялалд гарахын өмнө ямар бэлтгэл хангасан байх вэ?
Мэдлэг, зохион байгуулах ажил
Жуулчны эх орон болон тэр нутгийн хүмүүсийн зан заншил, сонирхлын тухай мэдлэгээ сэргээх
Аялалын маршруттайгаа нарийвчлан танилцаж, замд тохиолдох газар усны нэр, тэдгээрийн хоорондын зайг тогтоож, майхан, жуулчны бааз, зочид буудалд хоноглох хоногийг тооцож, аян замын туршид хийх танилцуулга, мэдээллийг товлох
Замд тохиолдох хот суурин газар, аймаг, сум, баг тэдгээрийн тухай товч танилцуулгыг бэлтгэх
Замд тохиолдох байгаль, цаг агаарын бүс нутаг, ургамал амьтан, байгалийн ховор сонин тогтоц, түүх дурсгалын зүйлсийн талаарх мэдлэгээ сэргээж, цэгцлэх
Нүүдэлчдийн соёл иргэншил, ард түмний зан заншил, ахуй амьдралын талаарх мэдлэгээ сэргээн, эмхлэх
Жулчлал үзүүлэх музей, сүм хийд, цогцолбор газрын талаарх мэдлэгээ сэргээх шаардлагатай бол наана нь ахин үзэх
Өөрийн орны хүн ам, мал, ан амьтан, шувуу, соёл, эдийн засгийн талаар зохих хэмжээний лавлах материалтай болох, байнга сэргээх
Аялалын хугацаанд таны явах газрын цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож, уншиж, тэмдэглэж аван, зохих арга хэмжээг авах төлөвлөгөөг боловсруулах
Анхны тусламж үзүүлэх мэдлэгээ ахин нэг сэргээх хэрэгтэй.
Таны үйлчлүүлэгч нар таны мэдлэгийг хөлсөлсөн гэдгийг санах хэрэгтэй.
Аялалд авч явах зүйлс
Хувийн бэлтгэл: Сольж өмсөх\ хувцас, ариун цэврийн хэрэгсэл, хөлс, шиврийн ус, шүршүүр, амны гаа, шрее, саван, шампунь, зүү утас, хумсны хутга, аяны аптек, гар чийдэн, нөөц зайнууд
Жуулчдад  зориулсан аяны аптек: Шприц, даралтын аппарат, халууны шил, боломжтойи бол мэс заслын утас, ариутгасан боодлын материал, хөвөн иод, ариутгалын спирт, шархны лент, эмнүүд г.м
Зургийн аппарат, хальс, богино долгионы радио
Аяны хутга, халбага сэрээ, аяга, олон төрлийн зориулалт бүхий хутга
Нарны болон шумуулын тос, шумуулын эсрэг шүршүүр
Майхан, аяны дүүгээ, цагаан хэрэгсэл, битүү, болон задгай гутал
Аяны бэлтгэл бичиг баримт:
Аялалын маршрут, аялалд оролцох хүмүүсийн албан ёсны жагсаалт
Жуулчны бааз, зочид буудалд өгсөн урьдчилсан захиалга, тооцоо хийх мөнгө эсвэл ваучерууд
Үзвэрийн билет, мөнгө, ваучер, танилцуулга
Тэмдэглэлийн дэвтэр, үзэг, харандаа, цаас
Нарийвчлал бүхий газрын зураг, газрын зураг дээр зай хэмжигч, ЖИПИС
Чухал шаардлагатай утасны жагсаалт
Тооцооны материал хийх хавтас
Гадаад хэлний найдвартай толь бичиг
Замд буудаллах айлд өгөх бэлэг, хүүхдэд өгөх чихэр, хүнтэй тамхилах тамхи
Нисэх онгоцны буудлаасаа шууд аялалд гарах эсвэл жуулчны бааз явах бол цай, ундаа авч ирсэн байх
Та өөрөө усанд орж, үсэ самнаж, цэвэрхэн үзэмжтэй хувцасласан байх
Шүдээ эмчлүүлсэн байх, шаардлагатай бол амны эвьгүй үнэрийг дарж бохь зажилсан, гаа хүлхсэн байх
Жуулчдыг суулгах машиныг цэвэрлэж, агааржуулсан байна. Гэхдээ хэт их агаар цэвэрлэгч шүршиж болохгүй
Зочид буудалд буулгах бол хүлээн авахтай нь урьдчилан ярилцаж, захиалгаа шалгасан байх хэрэгтэй.
Жуулчдыг угтан авах
Анхны сэтгэгдэл чухал бөгөөд түүнийг дараа нь засаж залруулах боломжгүй юм. Та нэрийн самбараа дээш өргөн өөрийн зочдыг ажиглаж угтана. Таны зочид танихад тийм ч төвөгтэй биш, аялал экспедицэд явахаар зорьж ирж байгаа хүмүүсийн хувцаслалт, авч яваа тээш арай л өвөрмөц байдаг.  Ямар хэлтэй хаанахын хүмүүс ирж байгааг та өөрөө мэдэж байгаа. Жуулчид урьд нь ирж байгаагүй, угтаж авах хүнээ танихгүй тул хэн нэгнийг ажиглан голдуу тээнэгэлзсэн, хүн угтдаг л байгаа даа гэж санаа зовсон байдалтай гарч ирнэ.Та ч тэр хүнийг тосон баяртайгаар инээмсэглэн очиж мэндчилээд “Та “тэр” групп мөн үү?” гэнэ. “Тийм” гэвэл та өөрийн нэрийг танилцуулаад “тэр” компаниас таныг угтаж авахаар явж байна гэдгээ хэл. Зочид нэг бүртэй найрсгаар мэндчилж, аян замдаа сайн явж ирсэн эсэхийг лавла.  Угтагсдын хөлөөс зайдуу газар хүмүүсээ цуглуул. Бүх хүмүүс гарч ирсэн эсэхийг лавлаж, ачаа тээшээ бүгдийг нь хүлээн авсан эсэхийг нь магадлаж үз.  Найрсгаар инээмсэглэн ахин өөрийгөө танилцуул. Одоо бид тийшээ, тэдэн минут орчим явна гэдгээ хэл. Хэрэв холхон явах бол түүнийгээ хэлж, хүмүүсийг бие засах эсэхийг лавлаж асуу. Өөр ямар нэгэн хүсэлт байвал түүнийг нь гүйцэлдүүл. Хэрэв хэн нэг хүн хүйтэн ундаа авахыг хүсвэл дагуулж яваад түүнийг нь авж өгөх хэрэгтэй.Одоо та бүхэн гадаа гарч ирлээ.  Хүмүүсийнхээ ачаа тээшийг ачаад хөдлөх гэж байна. Гадаа сайхан агаартай байгаа бол “Та бүхнийг ирэхэд Монгол газрын нар мишээж угтлаа. Бидний аялал сайхан болох байхаа”, хэрэв бороо орж байвал “Хувьтай хүн хур борооноор гэдэг. Та бүхэн бороо авчирлаа. Бороо манай мал аж ахуйд их чухал” гэх мэт цаг үетэйгээ таарсан сайхан үгээр найр тавь. Ачаагаа зөв ачаад, хүмүүсээ бүгдийг нь суулга, ямар нэгэн юм  тэргэнцэрт тавиад орхих вий сайн анхаар, өөрийгөө нягтлан сайн шалгаж үзэж бай. Замд тохиолодох үйлдвэр, барилга байгууламж, гудамж талбайг танилцуул. Та аль болох тайвнаар, товчхон тодорхой, энгийн үг өгүүлбэрээр тайлбарла. Аливаа юмны нэрийг албан ёсны нэр томьёог баримтлан хэл. Жишээлбэл: гадаад харилцааны Яам гэхээс биш Гадаад яам гэж хэлэхгүй. Таны тайван байдлыг ажиглаад “Энэ хүн туршлагатай хашир хөтлөгч юм”, нэр томьёог зөв, албан ёсны нэрээр нь хэлж ярьж байгааг сонсоод “Энэ хүн мэргэжлийн хөтлөгч юм байна, бид зөв хүнтэйгээ таарчээ” гэж бодоцгооно. Таны микрофоноо хэрхэн барьж байгаа, барьсан гар утас, хумс хуруу, хувцаслалтыг тань хүртэл ажиглана. Хөл гараа хэрхэн тавьж, яаж аяаглаж байгааг тань ч гадны хүний сониуч зан, гярхай нүдээр сонжино. Тэр бүгд анхны сэтгэгдэл болж сэтгэл санаанд нь хадгалагдана.Хүмүүс тань зүүрмэглэн таны ярьж байгааг анзаарах сөхөөгүй, эсвэл энэ тэрийг ажиглан анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байж болно. Энэ үеэс эхлэн та өөр өөр ааш араншинтай, олон танихгүй, бас ч өөр өөрийн бодолтой, хүндлэл үйлчилгээг бие биенээсээ дутахгүй хүсч хүлээсэн хүмүүстэй учирч байгаагаа мэдрэх болно. Таны харьцах, зохицуулах ур чадвар одоо л нэг хэрэгтэй болно.Зочдын зарим нь уур уцаартай ирж болно. Энэ нь эрт боссон, бага унтсан, цагийн зөрүү гарсан, удаан хугацаанд онгоцоор ниссэн, удаан хүлээсэн, хоол унд өөрчлөгдсөн, магадгүй ачаа тээш нь саатсан, танихгүй газар оронд ирснээс хэт болгоомжилсон зэргээс шалтгаалан хэвийн бус ааштай, уур уцаартай байж болох талтай. Тэдний хувьд хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа зүйл бол шалавхан өөрийн гэсэн байранд орж, ачаа тээшээ задлан, усанд орж, шинэ хувцасаа өмсөн сэргэх явдал юм.Иймээс зочид буудал / жуулчны баазад/ нь аль болох түргэн шуурхай хүргүүлэх нь чухал. Өгсөн захиалга хүсэлтийг нь харгалзан анхнаас нь зөв өрөөнд / гэрт / нь оруулах хэрэгтэй ба сүүлд нь шилжүүлэн оруулахад их дургүй байдаг. Хэн хэнийг аль өрөөнд оруулснаа тэмдэглэн ав. Цагаа тааруулж хэдэн цагт уулзахаа товлож ав. Хаалганы дугааруудыг тэмдэглэн өгч, ачаа тээшийг нь хойноос нь хурдан хүргүүл.
Харилцан танилцах хөтөлбөрөө гардуулах
Одоо хүмүүсээ угтан авахад хүмүүс тань ирснээсээ илүү баяр хөөртэй, найрсаг уян хатан болсон байх вий.  Та одоо хүмүүсээ өдрийн эсвэл оройн хоолонд оруулна. Анхны хоол бас л чухал ач холбогдолтой шүү. Энэ үед та дараах зүйлсийг амжуулах ёстой.
Та бүхнийг Монголд байх хугацаанд хамтран ажиллахад таатай байна. Ахин танилцуулахад гээд өөрийнхөө тухай товч танилцуулна. Таны танилцуулганаас бидэнд ийм боловсрол, туршлагатай хүн ажиллах гэж байгаа юм байна гэдгийг мэдэж  авах ёстой.
Компаниа товч танилцуулах хэрэгтэй. Хамгийн найдвартай сайн үйлчилгээтэй хүмүүс нь  ажлын туршлагатай компанийг бид сонгожээ гэсэн санаа сэтгэлийн тайвшрал эдлэх ёстой.
Ирсэн хүмүүстэй нэг нэгээр нь танилц. Нэр овог эрдмийн зэрэг цолыг нь хуудас дамжуулан бичиж ав. Европчууд өөрийн нэрийг бусдын амнаас сонсохоос илүү сайхан юм үгүй гэж үздэг. Хүн бүхэн нэрээ боддог.  Иймд та нэр овгийг нь хурдан тогтоож аваад нэр овгоор нь дуудаж бай.
Анхны хоол цай ирсэн зочдын таашаалыг хүлээхүйц сайхан байх ёстой. ?
Масловын онолоор ажиллах
Масловын онолоор Хүний сэтгэл санаа доорхи зүйл дээр тулгуурлан өөдрөг явдаг тул энэ шаардлагыг та доороос нь эхлээд хангаж үйлчлэх явдал бол таны ажлын тань гол нуруу болно.


Бие махбодын аюулгүй байдал хамгаалал
Таны байрлуулж байгаа зочид буудал жуулчны бааз ая тохитой , соёлч боловсон шуурхай үйлчилгээтэй  итгэл найдвар хүлээсэн  өрөө хаалга нь сайн цоожтой, хулгай дээрмээс сайн хамгаалагдсан, ан араатан, нохой шувуу орж ирэхээргүй байх ёстой. Зочид буудал /гэр бааз/- даа ирэхэд тэд гэртээ ирсэн мэт тайвширч амасхийхээр байвал зохино. Буудлын үйлчлэгчид үүргээ яв цав мэддэг, үйлчилгээ нь шалмаг, ор шүүгээ нь тоосгүй, өрөө тасалгаа нь цэвэр, орны цагаан хэрэгслийг шинээр хийсэн, алчууруудыг зохих тоогоор нь зэхэж тавьсан, цэвэр аяга стакан, шинэхэн буцалсан усыг халуун саванд хийж тавьсан байвал та өнөөх гурвалжны суурийг зөв тавьлаа гэсэн үг. Үйлчлэх машин тэрэг найдвартай, жолооч нь эрүүл, сайхан амарсан байх нь аюулгүй байдлын нэг чухал хэсэг. Жолооч хүн аяллын явцад хэзээ ч архи уухгүй, гүйцэд амарсан байх ба машиндаа засвар үзлэг хийж бэлэн байдалд байлгах нь түүний үүргээ. Ирсэн зочид маань аливаа шинэ зүйлийг туршин үзэхээс буцахгүй ч бүгдээрээ эрүүл саруул, нутаг буцах хүсэлтэй байдаг. Орон нутгийн замд манай машины донсолгоо нэг л найдваргүй юм шиг жолооч нар хэт удаан хугацаанд машин барин нэг л ядарч байгаа юм шиг ядарсан жолоочын анхаарал сулраад ч байгаа юм шиг санагдах нь олонтой. Тэрчлэн майхан барьж хээр хоног газар нь найдвартай байх ёстой. Иймд дараах зүйлийг анхаарвал зохино.
1. Майхан барих газар нь салхи шуурганаас хамгаалагдсан нөмөртэй, Мөн гэнэтийн үер уснаас хамгаалагдсан, овгордуу тэгш майхны гадас орохуйц зөөлөн хөрстэй газар байвал зүгээр
2. Холоос бараа харагдах газар олон өнгийн алаг майхан барих нь хавь ойрын амьтан хүний анхаарал татаад орой үдэш олон хүн ирэх магадлал ихтэй байдгыг санахад илүүдэхгүй.
3. Таны хоноглох газар ойр хавьдаа жалга хонхортой, эсвэл бут модтой байвал хүмүүс бие засахад амар байдаг.
4. Таны буудалсан газар оготны болон тарвага, зурам, үлийн нүхтэй газар байвал хүмүүс шөнө харанхуйд бүдэрч унах, хөл гараа гэмтээх аюултай
5. Голын сайр, уулын жалганы аман дээр буудаллавал гэнэтийн үер ус бууж, усанд автах аюултай
6. Майхнаа байрлуулахдаа монгол хүмүүс, үйлчлэгч нарынхаа майхныг баруун зүүн талд нь ирсэн хүнээ эхлээд орохоор барих нь зочдоо тайван байлгах сайн талтай.
7. Зочид буудаллаад аппарат, эд юмсаа буюу хүний анхаарал татахаар зүйлсээ ил задгай тавихгүй байхыг анхааруулах хэрэгтэй. Газар сайгүй хулгайч дээрэмчин байхгүй ч гэсэн болгоомжтой байхад юуны буруу байх билээ.
8. Зочдоо уул овоо, гол ус руу явахад нь хэн нэг нь үлдэж майхан саваа харж байх нь зүйтэй.
9. Ямар нэгэн бие хамгаалах хэрэгсэл авч явах, түүнийгээ шаардлага гарсан үед нь зөв хэрэглэдэг байх.
10. Зарим нэг үед таньдаг айлынхаа гадна буух нь тал бүрийн ашигтай байдаг.

Хоол хүнс болон унд
Жуулчид тухайн газар орны өвөрмөц сонин хоол, ундыг амсах, амтлах гэсэн сониучхан зантай бас элдэв ариун цэврийн шаардлага хангаагүй юм идсэнээс хордлого авч өвчин тусчих вий гэсэн хэт болгоомжлолтой байдаг. Их мөнгө төлөөд цаг заваа гарган аялж яваа учир дажгүй тансаг хоол унд идэхийг хүсч хүлээж байдаг. Иймээс та нарын хийж байгаа хоол харагдахаасаа эхлээд үнэр амт нь хүртэл сайхан байх шаардлагатай. Нэг гал болоод аялж яваа улс хэдий хичээж далдлаад ч ямар шиг хоолны зүйлс, ямар саванд хадгалж, ямар нөхцөлд хийж, хэр зэрэг цэвэр цэмцгэр бэлтгэж байгаа, хоол хийж байгаа хүн гараа хэдэн удаа угааж байгааг тань тэд андахгүй мэднэ. Тогооч, жолооч нар хэзээ бие засч, хэдэн удаа гараа угааж, ямар алчууранд арчиж байгааг ч ажиглаж анзаарч байгаа Сайхан хоол хийх нь нэг чухал, түүнийгээ идүүлэх ая тухыг нь хангах нь бүр ч чухал. Зочид маань ухаан орсон цагаасаа эхлээд сандал дээр сууж, ширээн дээр тавин, баруун гартаа хутга, зүүн гартаа сэрээ барин хооллож сурчихсан тул өөрөөр сууж хооллох төсөөлөл ч үгүй байгаа. Иймээс хичнээн сайхан хоол унд бэлдчихээд ширээ сандалгүй бол морин аяллынханд дөрөөгүй эмээл тохоод өгсөнтэй адил болно. Иймд хоол ундны талаар анхаарах зүйлс:
1. Хоолны материалыг цэвэр зориулалтын саванд зөв хадгалах
2. Муудах материал, мах ногоо зэргийг аль болох бага багаар авч, очсон газар бүртээ шинээр сэлбэж байх
3. Хоол хийх хүн хувийн ариун цэврийг чанд сахиж, гараа сайн угааж, хормогч, халат, амны даруулга зүүсэн байх
4. Сав суулга, аяга таваг, хутга, халбага сэрээг зохих журмын дагуу гурван дамжлагаар угааж арчих
5. Хоол ундыг бороо, шороо, ялаа шавьжаас хамгаалагдсан нөхцөлд бэлдэх, нэг хоолыг аль болох давтан хийхгүй байх
6. Хоол идүүлэхэп хөнгөн маягийн дэлгэж сунгадаг ширээ, эвхдэг эсвэл аль нэгэнд нь углачихдаг сандал, хөнгөн маягийн саравч авя явах
7. Зөвхөн ундны зориулалтын цэвэр ус хэрэглэж байх, шаардлагатай бол микрофур хэрэглэж байх
8. Жуулчдыг гар нүүрээ угаах усаар ханган, тавиур бүхий гоожууртай угаалтуур тавьж өгөх
9. Гар нүүр, ам арчих сальфетка, алчуурыг хүрэлцээтэй хэмжээгээр тавьж өгч бай
10. Хоол ундыг аль болох тогтсон  цагт нь өгч байх
11. Хог хаягдлыг хийх савыг үргэлж бэлтгэн тавьж байх
Оюун санааны урамшил
Бүх хүмүүст сэтгэл санааны урамшил шаардлагатай. Уйтгарлуулж болохгүй. Үүний тулд та өөрийн авьяас, цуг яваа үйлчлүүлэгч хүмүүсийнхээ авьяас, тэр ч байтугай  ирсэн зочдынхоо авъяас мэдлэгийг ч ашиглах хэрэгтэй. Завсарлагаа, хоолны дараа сул цагийг ч аль болох сонирхолтой, олон талтай зохицуулж бай. Уйтгарыг арилгаж сэтгэлийг нь сэргээ. Хэрвээ хүмүүс
Бие махбодын хувьд эрүүл биш.
Бие засах шаардлага гарсан бол
Сэтгэл санаа тавгүйтсэн бол
Цаг агаарын тааламжгүй байдалд
Хоол унд таараагүй бол
Машины суудал хэт хатуу, донсолгоо ихтэй бол
явдал дунд бинзен шатахуун ханхалсан бол
явдал дунд хэт чанга хөгжим удаан тавьсан
зэргээс сэтгэл дундуур, уйтгартай байж болохыг анхаарах нь зүйтэй.

Харъяалагдах
Хүмүүс ямар нэг хэсэг бүлэг, гэр бүл, эх орон, удам угсаа, клуб, нам зэрэгт харъяалагдах  гэсэн төрөлхийн мэдрэмжтэй байдаг. Таны хүлээн авсан зочид тань голдуу урьд өмнөө бие биенээ танихгүй, онгоцны буудал дээр ирээд л анх бараа бараагаа харцгаасан, өөр насны, янз бүрийн мэргэжил сонирхолтой, өөр өөрсдийгөө хүндлүүлэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байгаа гэдэг нь ойлгомжтой. Хөтлөгч таны нэг гол үүрэг бол та эдгээрээс нэг эвсэг баг бүрдүүлж, энэ багт хүмүүсийг харъяалуулах явдал мөн. Аливаа зүйлийг ярихдаа  “манай баг”, “Бидний автобус”, “Манай гал тогоо”, “манай багийн” гэх зэрэг хамаатуулах үгсийг зөв газарт нь хэрэглэ. Хүмүүсийнхээ авъяасийг илрүүлэн гарга, түүнийг нь урамшуул, хүн бүхэн багтаа нэг байр эзлэхийг хичээ. Нэг нь сайхан авъяас чадвараа харуулах нь бий. Ийнхүү та нэгдмэл багтай болно. Энэ нь таны цаашдын ажлыг маш их хөнгөвчилж, баг тань найдвартай, айх аюулгүй, хүчтэй болж өгнө. Бусаддаа нөлөө бүхий хэд хэдэн хүнийг түшиж, тэдний дэмжлэгийг авч ажиллах нь зүйтэй.
Хүлээн зөвшөөрүүлэх
Хүн болгон өөрийгөө чухал гэдгийг багтаа болон бусад хүмүүст ойлгуулах, хүндлүүлэх эрмэлзэлтэй, дээр чухалчилсанчлан та зочид бүрийн овгийг цээжлэн өөрийн дуудуулах дуртай нэрээр нь дуудаж байгаарай.  Европод наранд борлосон хүрэн бор царайтай хүнийг хараад энэ ноён, энэ хатагтай, наранд ямар сайхан борлоо вэ? Энэ лав гадаадад явж сайхан амардаг, их олон газар үзсэн, орлого сайтай, жуулчлах хөрөнгө чинээтэй хүн юм гэж үнэлж бишрэхийн зэрэгцээ, түүний улайж хүрэнтсэн биенээс гадаад далайн хурц нарны илч, хээрийн салхины үнэр ханхлах шиг болно. Тийм учраас таны зочин сэрүүн өдөр ч богино өмд цамцтай яваад байвал гайхах хэрэггүй. Бас дэлгүүр явж бэлэг дурсгалын юм цуглуулдаг хүн ч байгаа, гэртээ орон орны бэлэг дурсгалын зүйлсээр үзэсгэлэн гаргачихсан түүнийгээ ирсэн найз нартаа бахдан ярьж, дурсгамжаа сэргээж байхыг хэн байг гэхэв. Бэлэг дурсгалын зүйлс авах боломжоор нь сайн хангаж  өгөөрэй. Зураг авах болон видео бичлэг хийх хүсэлт их байдаг тул тэр болгоныг нь биелүүлэхийг бодоорой. Манайд ирж байгаа жуулчид нь голдуу нэг л удаа ирэх зочид тул нэг удаагийн боломжийг алдахгүй нь зөв шүү дээ.
Нэрээ хичээх
Хүн нэрээ, тогос өдөө гэсэн үнэн үг байдаг. Настай зочин тань цуг яваа залуусаасаа хоцрохгүй гэсэн шиг аяны урт замд ядартлаа алхах нь ажиглагдана. Та дэмжлэг үзүүл, урамшуул. Өөрийнх нь илүү сайн чаддаг, давуу талыг нь товойлгон урамшуул. Та багаа бүрэлдүүлэхэд хэрэг болно шүү. Нэг жишээ дурьдахад : Нэг удаа аялалын маань хамгийн ахмад гишүүн сэрүүн өдөр эсгий шаахай өмссөн байхыг нь манай аяллын хамгийн залуу хүн болох  20 хэдтэй залуу хараад “ Аахимыг хараач, эсгий шаахайтай явж байна “ гэв. Аахим шууд “Манай нутагт настай хүнээр даажигнадаггүй юм” хэрвээ надад гомдол гаргавал усыг нь уувал ёсыг нь дагадаг гэсэн үгийг зочиддоо түрүүнд нь бүрэн өгсөн болохоор залуу ч нэгийг санаа биз. Тэр хоёр тэгээд аяллын явцад гайгүй эвлэрцгээсэн юм. Эдгээр зургаан зүйлсийг та эхнээс нь жигд анхаарч ажиллан, зочдын сэтгэл санааг сэргээж чадваас зочин тань таны үзүүлэх, танилцуулах зүйлсийг бүрэн хүлээн авах, таны мэдээллийг сонирхох бие сэтгэлийн бэлтгэлтэй байхаас гадна хэр баргийн зүйлийг эмзэг хүлээн авахгүй байх болно.
Групп аялалд гарах бэлтгэл
Аялалд гарахын өмнө зочдынхоо бэлтгэлийг хэрхэн хангах вэ?
Улаанбаатар хотод үзүүлэх ёстой хөтөлбөрийн зүйлсээ бүрэн үзүүлнэ.
Мөнгө солиулах, чех, зээлийн картаар мөнгө авах ажлыг Улаанбаатарт гүйцэлдүүлэх
Учир нь орошн нутагт тэр болгон ийм боломж олдохгүй.
Зочдын цааш явах, унааны бүртгэлийг хийлгэсэн, шаардлагатай бол шинээр билет авах зэрэг ажлыг бүрэн баталгаажуулсан байх
Хэрэв бүртгүүлэх шаардлагатай бол түүнийг нь ёс журмын дагуу гүйцэлдүүлсэн байх
Шуудангаар явж ил захидал, марк авах, гэр орон руугаа ярих, факс өгөх ажлыг амжуулах
Орон нутагт тэр болгон олддоггүй, олдсон ч хугацаа, хадгалалт, найдваргүй байж болох ундаа, шар айраг зэргийг авахуулах, бас ариун цэврийн цаас тэр болгон байдаггүйг анхааруулах
Нэг хэсэгтээ тохилог халуун устай газар дайралдахгүйг хэлж усанд орцгоохыг хүмүүстээ зөвлөх
Зургийн хальс, зай зэргийг зөвхөн Улаанбаатарт авах боломжтойг анхааруулах
Аялалд гарахын өмнө Монгол ёс заншилтай холбоотой дараах зүйлсийг заавал танилцуулсан байх нь зүйтэй.
1. Хоол идэхдээ зажилж, тамшаалж идэх, шөлтэй хоолыг сорж идэх нь монголд тийм ч цээрлэдэг зүйл биш болох тухай
2. Айлын гадаа очоод юу анхаарах, айлд орохдоо аль хөлөө эхэлж тавьж орох, ороод хаана суух, хэрхэн мэндлэх
3. Цайлах дайлах монгол ёс: Айрагийг хүн бүхэн нэг л хулаас уудаг, Идээнд заавал гар хүрдэг
4. Тамхилах ёс: Хөөргийг хэрхэн гардаж авах, яаж хөөрөг тамхитай харьцах, хэрхэн буцааж өгөх
5. Бэлэг дурсгалыг зүйлсээ хэзээ гардуулж өгөх, монголчууд бэлгийг шууд задлан үзэж гайхаж шагширдаггүй, голдуу зочныг явтал задладаггүй.
6. Айлд очоод хаана машинаа тавих, айлын нохойноос хэрхэн болгоомжлох,
7. Айрагны ач тус, шим тэжээл, эрдэс тэжээл, амин дэмээр баялаг зэргийг тайлбарлаж өгөх, ба анх удаа айраг уухад гэдэс хямардаг зэргийг ярьж өгсөн байх шаардлагтай
8. Айлд очоод бие засахдаа хайшаа явах, хайшаа явж болохгүйг бас ойлгуулсан байх ёстой.
9. Монголчууд уул усаа тахин шүтдэг, тухайн газар нутгийн бусдаас онцгой өвөрмөц уул, онцгой ус бүхэн “Хайрхан “, “Рашаан” хэмээн хүндлэгддэг, бараа харагддаг газар нэрийг нь хэлдэггүй зэргийг хэлж өгсөн байх нь зүйтэй.
Ирсэн зочид маань аль болох нутгийн зан заншлыг мэдэж хүндлэхийг эрмэлздэг. Харин мэдэхгүйгээсээ болж эвгүй байдалд орох нь их байдаг тул хөтлөгч та энэ бүхнийг эртнээс ойлгуулж мэдрүүлэх хэрэгтэй.
“Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэг үг зөвхөн манайд ч бус германчууд л гэхэд “талхыг нь идвэл дууг дуулна” гэх жишээтэй зүйрлэл байдаг.



Аялалд гарахдаа юу юу авч явах вэ?
Аяны машин тэрэг
Аяны машин тэрэг 1 жигд, засвар үзлэгээр оруулсан, ойр зуурын үйлчилгээ хийлгэсэн, шаардагдах сэлбэг хэрэгслээр хангагдсан. / машин хөндийрүүлэгч, носос, маниул, нөөц дугуй, дугуй нөхөх материал, машин чирэх ган дээс, хатуу холбоо, юүлүүр, шланк, нөөц шатахууны гоождоггүй сав, машин халаагуур/  гар чийдэн аяны пүүгээ майхан зэрэг байна.
Жолооч
Жолооч эмнэлгийн үзлэгээр орсон зохих ёсоор бөглүүлсэн эрүүл мэндийн  дэвтэртэй, явах маршрутын газрыг сайн мэддэг, машин тэргээ засах чадвартай, архи уудаггүй,  хээрийн нөхцөлд хоол хийх чадвартай, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх  хичээлд нь суусан, анхны тусламж үзүүлэх хайрцагтай байвал нь зүйтэй.
Тогооч
Тогооч нь зохих ёсоор бөглүүлсэн эрүүл мэндийн дэвтэртэй, хээрийн нөхцөлд гал түлэн хоол хийх дадлага туршлагатай, хүмүүстэй эелдэг боловсон харьцдаг, цэвэрч нямбай, хоол хүнсний зүйлсийг зуны халуунд муутгахгүй авч явах арга техникийг эзэмшсэн байх шаардлагатай. Тогооч хээрийн нөхцөлд хоол хийхэд шаардлагатай бүхий л багаж хэрэгсэл, сав суулга, тэрчлэн хүнсний материалыг бэлтгэн авч явна.
Гал тогооны хэрэгсэл
Мах гурил ногоо хэрчих мод тус бүр 1 ширхэг
Заазуур, хутга, хоолны ширээ, халбага, хоолны шанага, юүлүүр
Гурилын бандан, том жижиг гулууз мод
Хоол уудлах болон мах таслах, ногоо хийх сав.
Хоолны тогоо тагны хамт 2 ширхэг
Зуух, зуухны хөл, яндан, янданг тогтоолгогч
Гурил, ногоо, будааны уут сав
Мах хадгалах халуун сав, цай ус хийх халуун сав
Айраг болон сүүний сав, данх
Жимс тараг, өрөм ааруул хийх сав
Сав суулга угаах төмпөн 3  ширхэг, сойз, угаалтуур, алчуур, шингэн саван,
Хоолны таваг, аяга, халбага, сэрээ, сав хутга
Лаа чүдэнз, дэнлүү, ногоо хальслагч, маарли
Хоол идэх болон юм хатаах ширээ, эвхдэг сандал, хоол идэх саравч, майхан
Усны сав, жуулчид юм угаах төмпөнгүүд, хорхог хийх бетон,
Буузны жигнүүр, галын хайч, шорлогийн хэрэгслэл, сальфетка цаас
Ялаа шавьжнаас хамгаалах тор, шумуулны шүршүүр, ариутгагч микрофур
Хоол хүнсний зүйлс
гурил, будаа, гоймон, пүнтүүз
цай, давс, элсэн чихэр, байхуу цай, кофе, сироп, жимсний чанамал
мах, борц
ногоо, төмс
масло, маргарин, майноз
хоол амтлагч, цуу, соус
бусад зүйлс
бусад зүйл
Аяны хэрэгцээтэй зүйлс
анхны тусламжийн хайрцаг
жуулчид , багийн гишүүдийн зориулалттай  майхан / бороо, салхи шорооноос хамгаалагдсан, шалтай ялаа шумуулаас хамгаалах тортой, гадасны бүч, гогцоог нэмж бөхөлсөн, болж өгвөл зуны ногоотой газрын өнгөтэй ,  хоер хүний  майхан байх /
аяны баг зочид цөмөөрөө орох боломжтой,  хөнгөн маягийн,  барьж угсрахад  амархан асар саравч
хоолны угсардаг ширээ,  сандал  
бие засахад хэрэглэдэг хөнгөн маягийн халхавч
дэнлүү,  дуран
майхан сэлбэх зүү тэвнэ, олс утас,  булигар
алх,  бахь, сүх
компос,  нарийвчлал  сайта газрын зураг, газрынзураг дээр зай хэмжэгч, бололцоотой бол ЖИПИС
бие  хамгаалах хэрэгсэл / буу, газ, нохой  араатнаас  хамгаалах  газ мэт /
түлээний савуут,  хогийн, хүрз,  лоом,  савар,   хогийн  хямаа мөн жолооч,  тогооч,  хөтлөгчийн  хэн  нэгэн ажиллах  чадваргүй болсон  тохиолдолд оронд нь ажиллах  хүнийг  бэлдсэн  байх хэрэгтэй .
Мөн  жолооч,  тогооч,  хөтлөгчийн  нэг  нь   ажиллах  чадваргүй  болсон  тохиолдолд   оронд  нь  ажиллах  хүнийг  бэлдсэн  байх,  тухайлбал  тогооч  саатсан   тохиолдолд   жолооч  хөтлөгч  нар  оронд  нь  түр  ажиллах  бэлтгэлтэй    байх  хэрэгтэй
Аян  замд  анхаарч, ажиллах  зүйлс,  баримтлах  журам
Тэрэгнүүд  цуваа болж явах: хэрвээ гурваас дээш тооны машин авч явах бол эдгээр машинуудыг цуваа болгон зохион байгуулж, машин бүрийг дугаарлан, нэгдүгээр жолоочийг ахлагч болгоно .
Цувааны ахлагч нь хашир туршлагатай, газар сайн мэддэг, машины засвар үйлчилгээг сайн мэддэг хүн байх нь зүйтэй. Цуваанд яваа жолооч нар ар арынхаа машинаас бараа тасрахгүй явах бөгөөд арын машинд ямар нэгэн саад тохиолдвол гэрлээ асааж ур дахь машиндаа дохио өгөх бөгөөд тэр нь ур дахь машиндаа бас дохио өгөн гэрлээ асаана. Энэ мэтчилэнгээр цувааны бүх машинд мэдэгдэнэ. Гол гарам газрыг цувааны ахлагч товлох юмуу хамтран зөвлөж тогтооно. Хаана ямар хурдтай явахыг цувааны ахлагч тогтоон, өөрөө тэр хурдаар явна. Цувааны ахлагчийн зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн жолооч цуваанаас гарч явахыг зөвшөөрөхгүй. Машинд өдөр ажиглагдсан аливаа гэмтлийг орой хамтран засна. Үүнийг цувааны ахлагч зохицуулна. Хаана цай уух, завсарлага хийх, хаана үдлэж оройн хоол идэхийг аялалын өмнө товлон тогтооосон байх боловч явцын дунд хэрхэн зохицуулахыг хөтлөгч ярилцан зохицуулна. Зураг авах газар эхний машин зогсоно. Бусад машинууд ирж салхин доогуур нь зогсоно.  Хөтлөгч машин тус бүрд суух хүмүүсийг харгалзан хуваарилж суулгана. Жолооч нар өөр өөрийн машинд суусан хүмүүсийн майханыг барихад нь туслана. Ингэж машин тус бүрд бас нэг жижигхэн баг үүснэ.
 Хэн нэг хүн майханыхаа бүчийг тайлахад хэцүү уяж байвал түүнд зөв уяхыг зааж өгнө. Нүүдэлчин ардууд аливаа зүйлийг уяхдаа хүртэл буцаан тайлахад амар уядаг. Нүүдэлчдийн аж амьдралд хурдан түргэн хөдлөх нь зайлшгүй шаардлагатай тул юм бүгд зохицсон байдаг. Жишээ нь: монгол гутал гэхэд өмсөхөд маш хурдан, монгол дээл мөн адил түргэн өмсөхөд болон тайлаад унтахад хучлага болдог, унаан дээр явахад хоёр өвдөгөө хормойгоороо хучах боломжтой гэх мэт. Салхи шуурга болон хотонд хээрийн нохой орох, хонь мал үргэх гээд малчин хүнд хурдан түргэн хөдлөх ажил зөндөө гарна. Тэр болгонд монгол хувцас зохицсон байдаг. Монгол гутал гэхэд  л ахин дахин уллаад өмсөөд байх боломжтой байдаг, Монгол эмээл л гэхэд хээр газар дэр болоод, тохом нь гудас болох жишээтэй, Энэ бүхнийг майхан барих зуураа зочиддоо ярьж өгч болно, Тэр явцдаа зөв уях болон бусад уяануудыг нэг нэгээр нь зааж өгч болно.Аялалын явцад цаг агаарын байдлаас шалтгаалан эрт, орой бух явдал гардаг боловч, өглөө 8 цагаас оройтолгүй хөдлөөд, орой 18 цагаас оройтолгүй буудаллаж байвал зүгээр, Үдийн завсарлагааг 13 цагт хийх боломжтой, Ая тух олгох амралтыг 2 цаг тутамд нэг удаа хийх боловч, зураг авах, бие засхад тохиромжтой газар эсвэл ус, нуурын захад тааруулж зогсох талаас ньбодвол зүгээр, Орой зураг авах, айлд буух гал тогооны машин буудаллах газра түрүүлж очоод хоолоо хийж байвал цаг хожоод зүгээр байдаг, Оройн хоолыг 20 цагаас хэтрүүлэхүй өгөх нь зохимжтой, Алжаал тайлах завсарлагааны үеэр цай, кофе уух, зураг авч бас явган алхцгаана, Ер нь зочидоо боломж л олдвол аль болох ихээр явган алхуулахыг бодож байвал дээр. Хүмүүс чилээгээ гаргахаас гадна машинаар яваад үзэхгүй олон юмыг явган явж байгаа хүн олж үзнэ, Машин засах, шатахуун авах зэрэгт хүмүүс замаа даган түрүүлээд явган алхаж байх нь зүйтэй.  Үдийн хоолны дараа цаг агаар, цаг хугацааны боломжтой бол хүмүүсээ 30 минут хэвтүүлж амрааж байхыг бодоорой. Тэгшхэн газар нэг хивс дэвсээд л өгөхөд л хангалттай шүү дээ.  Бороо хургүй байвал майханаа өглөөний цайний дараа буулгах нь зохимжтой.  Энэ хооронд өглөөны наранд шөнө буусан шүүдэр нь хатаж байг. Орой мөн бороо хургүй байвал хамгийн эхлээд майханаа барьчихвал бас л оройн наранд эвэрч байх сайн талтай. Хүмүүс майханаа барьчихаад зугаалж, үүгээр түүгээр явж байвал амар.   Өглөө та бусдаас түрүүнд босчихсон, дуудах нэгийг нь дуудаж, боссон нэгнийх нь амар амгаланг эрж, цаг агаарын мэдээ сонсчихсон, болж өгвөл олон улсын мэдээ дуулчихсан ярьж байвал зүгээр. Шөнө салхи шуурга болон хүмүүс тавгүйтэх, эсвэл хэн нэг нь ирж яриа өдөн төвөг учруулбал хөтлөгч та босч зохицуулах арга хэмжээг авна. Салхи шороонд хэн нэгний майхны гадас сугарч, майхан унаж, хүмүүс тавгүйтвэл та босож туслана. Хаа нэг газар буудаллаад шөнө  орой болтол гэрэл асаан, дуу чимээ болох  нь ялангуяа цөөхүүлээ яваа тохиолдолд тийм ч хүсүүштэй хэрэг биш. Хаана ч буудалласан хавь  ойрын морьтон ардууд олоод л ирнэ. Тэр болгонтой учир зүйг нь олж зөв харьцах хэрэгтэй. Олон хүн дотор олз хайсан ч хүн явж болох талтайг анхаарах хэрэгтэй. Хоол идэхийн өмнө зочдоо өөрснөө гар нүүрээ угаах боломжоор ханга. Гар нүүр угаах гоожуур тавь эсвэл данханд ус хийгээд гар гар дээр нь хийж өгөхийн аль боломжтойг нь сонго. Хүн бүрд өглөө хүссэн хэмжээгээр нь буцалсан ус саванд нь хийж өг.Зардалд нь шингээн сэрүүцүүлэх алчуур өлч байхыг бод.Айлд орохын өмнө ч түгээж өг.Соёлч байдал хэрэгтэй.Хоолны дараа амарч хэвтэх ,шатахуун хүлээж суух зуур цаашид юу хийх, юу үзэх талаар хоёр дах шатны мэдээлэл хийж бай.Хүссэн хүмүүс өглөө эрт босоод хавь ойрын уул тологдоор зугаалж өглөөний амьдрал сонирхож болно. Ялангуяа шувуу судлаачид бол өглөө үүрээр шувуу жиргэж эхлэх үеэр ажилдаа гарах нь маш зохимжтой байдаг.Та ч гэсэн өглөө хөдлөхийн өмнө нэн эрт босоод зарим сонирхосон хүмүүст хавь ойрын ургамал танилцуулсан шиг алхаж явбал сэргэлэн сайхан байдаг.Оройн хоолны дараа жуулчид гаадаа сууж, сэрүүн орой бол галын дэогэд сууцгаагаад элдвийг ярилцах дуртай байдаг .Энэ цагийн ашиглаж та гурав дах шатны мэдээлэл хийнэ .Энэ үедээ та айраг уулгаж ,шимийн архи амсуулж салагын сүү уулган тухлуулж болно.Энэ үеэр ч та бас л ажил үүргээ гүйцэтгэж байгаа шүү дээ. Зан заншил ахуй амьдралтай холбогдсон одод тэнгэрийн тухай малчин ардууд орой үдэш шөнөөр явахдаа одод тэнгэрээр баримжаа болгон шөнө хэдий орой болж байгааг баримжаалж явдаг, зуны шөнийн уртад адуу манасан , хонь манасан хүмүүс одод тэнгэрийг ажиглан олон сонин домог зохиосон байдагаас ярьж сохирхуулж өгч болно.Та бүгдийг эзгүй газар хадан дунд майханаа барьчихаад цайгаа ужж суухад хаанаас гараад ирэв дэ гэхээр хүмүүс хүрч ирэх юу ч биш . Мал хуйгаа хайгаад дурандаж явсан хүн , айл хэсэж явсан хүмүүс ер нь янз бүрийн хүмүүс дайралдана .Тэр болгонтой ая зохистой харьцаад дайлж цайлаад явуулах хэрэгтэй .Ер нь нүүдэлчин ардын нүдэнд өртөхгүй хээр хоноод явах нь тун ч ховор.Нүүдэлчин түмэн гэдэг чинь байгалиас заяасан ажигч гярхай хүмүүс.Тэгээд ч хол ойрын хүмүүсээс юм сонсох дуртай байдаг. Хүний өөрийн мал хаана хэзээ явж байсан , Тэр нь ямар зүсний, ямар шинж тэмдэгтэй байсан , хаана мал бэлчээх өвс ургамалтай байсан ,хаана чоно нохой явсан зэргийг ажиглаад зогсохгүй мөрийг нь хараад бидний ном унших шиг юу болж өнгөрсөнийг андахгүй мэддэг улс .Энэ талаар ч бас зочиндоо ярьж өгөхөд сонин байх болно.Согтуу , халамцуу сэлгүүцэж яваа залуустай уулзахад баримтлах гол зүйл бол та энэ хавийн газар нутаг хүн ардыг андахгүй мэддэг бололтой дүр эсгэх хэрэгтэй . Үүнийг тэдний ярианаас авсан мэдээллээ ашиглаж болно.Та энэ нутгынхны эхэнхийг танидаг,газар усны нэрийг анддагүй мэддэг хүн байх хэрэгтэй .Энгэхийн тулд та явах болгондоо газар усны нэр айл хүмүүсийн нэрийг бичиж авч сайн тогтоож бай.Тэр богон таньд сүүлд хэрэг болно.Ирсэн хүмүүсийн овог нэр , нутаг усыг нь бас асууж лавлаж бай.Тэр таньд бас л хожим хэрэг болно гэж мэд.Хүмүүс нутаг усныхаа нэрийг боддог шүү дээ.Байгаль хамгаалагч тухайн сум аймгийн засаг даргын нэрийг тогтоож ав.   Ирсэн уулзсан хүмүүсээс тэднийг асууж бай.Таны энэ нутгынхныг бүгдийг танидаг байтал ирсэн хүнд тун ихээр нөлөөлнө. Зах , дэлгүүр , айлын гадаа машин тэргээ тавихдаа салхи шил цонхоо хааж хаалгаа түгжиж бай.Болж өгвөл хэн нэгэн нь үлдсэн ч гэмгүй. Явуулын хүн ашиг хонжоо хайсан нэгэн таны юмыг холдуулж болох юм.Тэгвэл та болон таны зочин ,зочилсон айл хэн хэн нь эвгүй байдалд орно. Зарим жуулчин машины хажууд ,гэрийн гадаа юм хумаа тавиад мартах явдал байдаг тул та тэдний юмыг анзаарч далд хийлгэж байх хэрэгтэй.Зочидоо орой унтахад нь хүн тус бүрд тавтай сайхан амрахыг хүсч ,өглөө уулзахдаа мэнд дэвшүүлж сайхан амарсан эсэхмйг лавлаж бай,хооллохдоо сайхан амтлахыг хүсч бай.Хөдлөхөөр товлосон цагтаа та бүхэн өөрстнөө юмаа амжуулчихсан байх хэрэгтэй .Эхний хэдэн өдөр өглөө цагтаа хөдлөөд сурчихвал цаашид амар байдаг.Зочид маань шинэ орчинд ирчихсэн ,бас майханаа буулгах эвхэх зэрэгт түүртдэг .Хамжаад туслаад өг. Төдхөн тэр амжуулаад сурчихнаа.Цагийн хувиараа нарийн чанд баримтлах нь аялалын явцад заавал мөрдөх нэг чухал зүйл мөн.Үдийн хоолыг цагт нь өгөх боловч аль болох байгалийн үзэсгэлэнтэй газар голын эрэг нуурын хөвөө, модны зах зэрэг сүүдэртэй газар эсвэл цэцэгт талд эсвэл салхигүй халуун өдөр бол даваан дээр цайлбал бас л сонин сайхан байдаг. Цай уух зуураа алсын бараа харуулсан шигээ очих газрынхаа тухай хоёр дугаар шатны мэдээлэл хийж байвал сайхныг ашиг тустай нь холбосон зүйл болно. Аялал чинь дурсамжтай зүйл болно.
Зураг  авахуулахад  юуг  анхаарах вэ?
 Жуулчдын хийх дуртай нэг ажил бол зураг авах явдал .Байгалийн үзэсгэлэнт газар , тэр ч байтугай бидний огт сонирходогүй ,бидний өдөр тутам хажуугаар нь өнгөрч байдаг зүйлийг ч харийн хүний сониуч нүдээр харахад сонин сайхан байдаг. Айлийн гадаа гэрт ямар нэгэн хүний зураг авахдаа заавал эзнээс нь асууж байхыг зочиддоо ойлгуулах хэрэгтэй . Зураг авхуулах дуртай , дургүй хүн гэж байдаг ,бас зураг авахуулмааргүй үе ч гэж байдаг. Зочидынхоо дур хүслийг аль болох биелүүлэхийн зэрэгцээ өөрийн нутгийн хүмүүсийг эвгүй байдалд оруулахгүй , зочилсон айлаа ая тухгүй байдалд оруулахгүй байх хэрэгтэй.
Жуулчид аялалаас юуг хүсэн хүлээдэг вэ?
Таны хөтлөж яваа аялал сонирхолтой , хөгжөөнтэй ая тухтай мартагдашгүй дурсгалтай төлсөн үнэ цэнээ барих ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй .
Сонирхолтой болгох нь:
Та аялалыг сонирхолтой,  мэдээлэл өгөхүйц болгохын тулд юуны өмнө хурамтлуулсан мэдээллийн сангаа ашиглана. Тохиромжтой газар нь домог,  хошин шог яриа оруул.Аливаа зүилийг үзүүлэхдээ юун дээр онцолж анхаарлыг нь төвлөрүүлэх вэ ? гэдгийг урьдаас төлөвлө.
 Тухайлбал  Эрдэнэ зууг  үзүүлэх дээ
-Занабазарын бүтээл, ногоон дарь эх, Занабазарын тухай мэдээлэл
-Зээлт наамал, чулуун будган зураг
-Автай сайн хааны өргөөны буурь, одоогийн бидний мэдэхээр хамгийн том
өргөөний тухай мэдээлэл
-Хархорин хотын тухай мэдээлэл
-Орхоны хөндий монголын түүхэн чухал газар болох тухай
-Эрдэнэ зууг нэгэн цагт Монголын Ватикан байсан тухай гэх мэт
Монгол гэрт (айлд) зочлохдоо
Монгол гэрийн тухай, зунд сэрүүн өвөлд дулаан байдаг тухай
Салхи шуурганд тэсвэртэй агааржуулалт сайтай
Тооноор нарны гэрэл байнга тусдаг, гэр доторхи нарны тусгал нь нарны цаг   болдог
Салхины цохилтонд  өртөх талбай бага тул салхи шуурганд тэсвэртэй
Үргэлж нүүж, сэлгэж, бууж, байдаг учраас чийг хуримтлагддаггүй.
Нүүх бүрийдээ  гүвж, сэгсэрч байдаг тул цэвэрхэн
Буулгаж барихад амархан, ачихад авсаархан
Нүүдэлчин ардын олон мянган жилийн турш хөгжүүлж, шинэчлэж,  ирсэн, орон сууцны шилдэг бүтээл гэдгийг ярьж өгөх хэрэгтэй.
Айл нүүж, бууж байгаатай тааралдвал энэ яриагаа бодит жишээн дээр үзүүлж, биелүүлж  өгөх  хэрэгтэй. Та өөрөө ярихаас гадна айлд орох зочлохдоо гэрийн эзэн, эзэгтэйгээр зарим зүйлийг яриулбал бүр ч сонирхолтой болно. Тухайлбал айлд ороход цагаан идээ тавьж өгдөг, тогоон дээр хөөрүүлсэн сүү цоохортож байдаг, аарц шүүчихсэн байдаг энэ бүхнийг яаж хийдэгийг гэрийн эзэгтэйгээр тайлбарлуулан ярьж өгч болно. Гэрийн баруун хананд чөдөр, ногт, хазаар өлгөөтэй байгаа, Гэрийн эзнээр тэр бүгдийг тайлбарлуулан, яаж хийдгийг яриулж болно. Зунд өвөл хавар идэх цагаан идээгээ хэрхэн бэлтгэж нөөцөлдөг, өвөл нь махыг хэрхэн хатааж борцлон, зун болгон хожим нь яаж хэрэглэдэг тухай яриулж болно.Одоогийн ууттай шөл, бэлэн хоолны зохиогч нь нүүдлийн Монголчууд гэхэд бахархалтай. Борц хийх нарийн арга ухааныг тайлбарлан өгсний дараа зочид маань олон зүйл ойлгох болно. Малын ашиг шимийг бүрэн дүүрэн хэрэглэх ийм их арга техниктэй монголчуудыг аян дайнд явахдаа “Нойтон мах эмээлийнхээ тохмон доор хийж өдөржин давхиад орой түүнийгээ идчихдэг” гэдэг нь европчуудын зохиосон үлгэр юмаа гэдгийг хүнээр хэлүүлэлтгүй ойлгох болно. Ийнхүү Монголчуудын тухай буруу ташаа ойлголтыг нэг их уурлаж уцаарлахгүй, хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр няцааж бас болдог.Мөн буусан айлын хүмүүсийн сонирхсон зүйлсийг ирсэн хүмүүсээр яриулж өг. Манайхан холын хүмүүсээс юм сонсох дуртай тэгээд ч боломж тэр болгон олдохгүй шүү дээ. Швейцарт сүү цагаан идээ, ногоог хэрхэн боловсруулдаг, германчууд хүүхдүүдээ хэрхэн багаас нь мөнгөтэй харьцаж сургадаг, америкчууд байшингаа хэрхэн барьдаг тухай бүгд  сонин сонсогдоно. Та ийнхүү соёлын гүүр болж байгаа нь энэ. Таны мэргэжил сайхан мэргэжил шүү. Хэн нэгэнд шинэ санаа өгч ч юу магад.  Үүгээрээ зүй ёсоор бахархах хэрэгтэй.
Хөгжөөнтэй, зугаатай болгох нь
Хүн болгон л хөгжөөнтэй зугаатай байхыг хүсдэг.  Тэр дундаа амарч, аялж явуу хүмүүс бүр ч илүүтэй.  Айлд буухад айраг, архи амсаж ууж хөгжицгөөвөл буусан айлынхаа хүмүүсээр ардын дуу дуулуул, морин хуур даруул, ирсэн зочноор ч дуулуул. Энэ бүхэн чинь хөгжөөнтэй бас зугаатай болно. Хуруу гаргаж, дэмбээдэхийг үзүүл, сонирхвол зарим нэгэнд нь зааж өг.  Зарим нь их сайн сурчихдаг. Монгол тоглоомын нэг хатуу,  айргаар шахах, балны хул торгохоос аваад энэ бүхэн гадныханд чанга тусаж болно. Гадаадын хүн гээд өршөөж, оронд нь ямар нэг юм хийлгэ. Хөгжөөнтэй зугаатай болгон хүн бүрэнд таатай байдаггүй шүү дээ. Аливаа осолтой зүйлд зочдоо бүү удирдаарай. Хөдөө нутгийн амьдрал мэдэхгүй, олон шавь нараа халамжлан авч яваа хашир туршлагатай багш хүн шиг л та зочдоо авч явах хэрэгтэй. Аян замын уйтгартай урт нэг маягийн аялалыг ч хоолны дараа амралтыг ч та хөгжөөнтэй зугаатай болгож болно. Та өөрийнхөө болон бусдын авьяасыг энд дайчлахтун.
Дурсамжтай болох нь
Зочдын хамгийн хөгжилтэй, ховорхон тохиолдол байхад нь зургийг нь аваад тохирсон хөгжөөнтэй тайлбар бичээд явахад нь  хүн нэг бүрт бэлэглэ.  Таны зүгээс барихад хамгийн дээд зэргийн бэлэг магадгүй тэр болно. Жуулчид өөрсдөө маш их зураг авах боловч тэр болгон өөрсдийнхөө зургийг аваад байх боломж  олддоггүй. Аливаа юмны зургийг авах гээд хичээж байхад нь зургийг нь авсан ч болно. Боодог хорхогний халуун чулуу авчихаад сандарч байхад нь аливаа сонин зүйлсийг үзээд гайхан алмайрч байхад нь гэх мэт олон сайхан давтагдашгүй боломжийг алдах хэрэггүй. Аливаа шинэ үйлс, шинэ мэдрэмж бүрэн дурсгалтай. Зочдоо аль болох дурсамжтай аяллуулах бүхий л боломжийг хайх хэрэгтэй. Морь, тэмээ, цаа, буга, унуулах боломж гардаг бол сонирхсон хүнд унуулж үзүүл. Нум олдвол татаж эвшээлгэж үзүүл. Шинэ сонин юм үзэж мэдрэх дурсамжтай.
Ая тухыг хангах нь
Зочид буудал, жуулчны баазын гэр, унаа зэрэг бүгд л ая тухтай байх шаардлагатай. Бие засах газар болон угаалтуур цэвэрхэн, тааламжтай үнэртэй усны татуурга бүрэн ажиллагаатай байх ёстой.  Нэгэнт л баахан амлалт өгч тэгж л үйлчилнэ, ингэж л юм үзүүлнэ гээд гэрээ хийгээд аваад ирсэн зочдоо    Монгол өвөрмөц онцлогоо хадгалан, дэлхий нийтийн жишэгт хүрсэн дээд зэргийн соёлтой үйлчилгээгээр үйлчлэх хэрэгтэй болж таараа. Энэ  дашрамд хэлэхэд гэрээ гэдэгт зөвхөн бичгээр хийсэн, хоёр талын гарын үсэг зурсан зүйлийг хэлдэггүй. Нэг нь амлаж, нөгөө нь зөвшөөрөөд түүний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бол гэрээ байгуулаад л ажиллаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Гэрээг талууд биелүүлэхийн тулд байгуулдаг. Биелүүлээгүй бол нөгөө талдаа түүнээс гарах аливаа хохирол, алдангийг төлдөг гэдгийг  бас санах хэрэгтэй. Сайхан хоол хийгээд өглөө гэхэд түүнийг идэх ая тухыг хангасан, өөрөөр хэлбэл ширээ сандал, халбага сэрээ байх ёстой. Харин тэр болгон орчин нөхцөл байгалиасаа болоод өөр өөр өнгө аястай байх болно. Харин ч дурсамжтай  сайхан болно. Хүмүүсийн ая тухыг хангах нэг зүйл бол  тухтай тайван хөнгөхөн явдал, иймд авч явахад авсаархан, халхавч тээж явбал зүгээр. Түүнийгээ авч яваад урдаа тавиад ая тухтай бие засаг. Зах нь үл харагдах задгай тал дээр буучихаад, за одоо бие зас гэх нь хаашаа юм бэ. Машины суудал, түшлэг аятай байх хэрэгтэй. Машин дотор шатахууны үнэр гарахгүй байх ёстой.Нөөц бензинийг болж өгвөл чиргүүл дээр ачих нь тохиромжтой байдаг.Халуун наранд  амрахад зориулагдсан босгоход авсаархан сүүдрэвч авч явах нь зүйтэй ямар ч нөхцөл байдалд зочныхоо ая тухыг бодож тооцоолсон таны ажиллагааг хараад таны Компани аялал жуулчлалын талаар ямар их туршилгатай болохыг зочид тань мэдэрч, очоод мэдээлэх болно.Тэр хүмүүсийн очоод ярисан яриа таны хувьд үнэ төлбөргүй сурталчилгаа болно, бизнест сурталчилгаа чухал.  Харилцан адил бус нөхцөл байдалд  аялуулах, амруулах болбол зочдоо бүгдийг нь байлцуулан сугалаа сугалуулах байдлаар шийдвэрлүүл. Сүүлд нь маргаан гарахгүй.Анзаарагдахгүй явсан ялимгүй зүйлс сүүлд нь хуримтлагдаад чамгүй том юм болох нь цөөнгүй, ойлгомжтой мэт байсан зүйлс ойлгомжгүй том юм болох нь ч бий.
Мөнгөний үнэ цэнийг барих нь
Зочид маань ¬Европод хэдэн жил илүү тансаг орчинд амрах хэмжээний мөнгийг төлөөд манайд нэг удаа амарч байгаа гэдгийг санах хэрэгтэй.Үүнд унааны хөлс ихэнхийг эзэлж байгаа хэдий ч адилхан тэр хүнээс л гарсан мөнгө шүү дээ. Харин зочидын хувьд төлсөн мөнгөнийхөө үнэ цэнийг амсах ёстой. Олон компаниудаас зөвхөн таныхыг сонгосон нь учиртай. Арай илүү юм үзэж мэдрэх, арай л илүү үйлчилгээг хүсэн хүлээж, арай л илүү найдвар тавьсан л байж таараа.Тантай энэ аялалд хамт явж байгаа нь өөр хөтлөгчтэй явснаас илүүтэй юм гэдгийг та өөрийн үйлчилгээ болон тайлбарлалт танилцуулга хийж байгаа мэдээллээрээ аливаа зүйлийг хэлмэрчлэн өгч байгаа байдлаараа, аяны замд түшиг тулгуур болж байгаагаараа, орон нутгийн байгууллага, хүмүүстэй хэрхэн харьцаж аливааг зохицуулж байгаагаар чадвараа харуулах, үзүүлэх, итгүүлэх ёстой.Тантай хийсэн аялал илүү хялбар дөхөм, илүү ая тухтай, илүү хөгжөөнтэй, илүү дурсамжтай, бат найдвартай, илүү арвин мэдээлэлтэй болж байгаа нь аяндаа харагдах болно.Аялалын явцад таны тээвэрлэж зочиддоо худалдаж байгаа шар айраг, ундаа нутгийн жишгээс доогуур байх ёстой. Худалдаж авсан үнэ дээр тээврийн л зардал нэмэгдэж дээ гэдэг нь харваас ойлгомжтой байх ёстой. Түүнээс биш энэ тээж яваа ундаанаас чамгүй ашиг олох гэж байгаа байдал харагдаж байвал та итгэл алдах бөгөөд тээж яваа зүйлсээс ч чинь огт авахгүй байх талтай. Зочдын тань хувьд төдий их биш ч гэсэн энэнд ийм хэмжээний мөнгө төлөх ёсгүй л гэж бодсон бол түүнд мөнгө зарцуулахгүй.Энэ юм, энэ хэмжээний үйлчилгээ ийм үнэнд  хүрэхгүй л гэсэн бол тэр юм, тэр үйлчилгэнээс татгалзана. Манайд иймэрхүү жишээ олон гардаг. Бэсрэг хэмжээний уран сайхны тоглолтоо нэг хүний 5 доллараар үнэлчихээд 25 долларын орлоготой байх уу, 2 доллараар үнэлээд 200 долларын  орлоготой  байх уу гэдгийг ухаалгаар бодож зохицуулууштай ч юм харагдаж л байдаг. Европ маягийн үнэ нэхвэл европ маягаар үйлчлэх хэрэгтэй болно.
Группийн ахлагч нартай ажилах нь
Аялалын зарим баг өөрийн ахлагч нартай ирэх тал байдаг. Эдгээр нь голдуу гадаад дахь аут баунт түнш компаний төлөөлөгч нар байдаг. Ийм аялалын ахлагч нар онолын хувьд Монголын талаар нилээд мэдлэгтэй байхаас гадна гэрээний дагуу үйлчлэх ёстой үйлчилгээ, үүргээ хэрхэн биелүүлж байна гэдгийг газар дээр нь хянах, мэдээлэх үүрэгтэй байдаг. Ахлагч нар багийнхаа дотор эзний үүргийг гүйцэтгэдэг  тул  танд их тус болно. Та аялалаа хөтлөх, тайлбарлах, үйлчилгээг зохион байгуулах, хэлмэрчлэх үүргээ  биелүүлнэ. Хэрэв та аялалын ахлагчтай гар нийлж  ажиллавал хоёулаа нийлээд сайхан амжилтанд хүрч болно гэсэн үг. Ирсэн ахлагч хашир туршилгатай хүн ч байж болно, нэг их мэдлэг туршилгагүй ч хүн байж болно. Ямарч тохиолдолд та хүний эрх мэдлийг хүндэтгэх ёстой. Та түүнтэй зөвлөхгүйгээр аливаа шийдвэр гаргаж болохгүй.  Хэдийгээр зарим нь биеэ  тоосон газар нутаг хүн ардын талаар буруу ташаа ойлголттой хүнтэй буруу эвгүй харьцаж байлаа ч гэсэн та түнш агентийн итгэл хүлээсэн ажилтны хувьд түүний байр суурийг нь хүндэтгэх  нь  чухал. Та тухайн хүн манай орны түүх, соёл, зан заншил, аялалын машрутын тухай хир зэрэг мэдлэгтэй болохыг эхлээд хэдэн зүйл дээр сэмээрхэн сориод үз, сайн мэдлэгтэй бол түүнээс сур, дэмжлэгийг ав, тэр хүнээс сурах юм их л байж таараа. Өөрийн илүүтэй байдлаараа тэр хүнд дэмжлэг үзүүл, зөвшөөрлийг аваад эвтэйхэн шиг ярь. Ийнхүү та хоёр харилцан бие биенийгээ нөхсөн нэгэн чадварлаг удирдлага болж ажиллах боломжтой. Аялалын ахлагчийн их ажлыг хөнгөвчлөхөд тусла, мөн зочид буудлын өрөөнд нь компанийхаа зардлаар ундаа, ил захидал, шуудангийн марк зэргийг тавь. Компанийхаа захирлын эсвэл хариуцсан менежерийн нэрийн хуудсыг хамт тавихаа мартав. Энэ мэтээр жаахан ч гэсэн илүү анхаарал тавих нь зүйтэй. Хамгийн чухал нь хөтлөгч та энэ ахлагчтай гар нийлж, түүний итгэлийг хүлээн ажиллах шаардлагатай. Гадаад дахь түншийн чинь танай компаний талаар баримтлах байр суурьт багийн энэ ахлагчийн тайлан нөлөө үзүүлнэ  гэдэгт анхаарах хэрэгтэй. Товчоор хэлбэл тайлан сайн гарвал цаашид улам их гэрээ байгуулагдаж, та ажлыг баталгаатай болгоно гэсэн үг. Муу гэж тайлан гарвал жуулчдаа өөрийн өрсөлдөгчид  алдаж,  та ажилгүй ч болж магадгүй. Тиймээс группийн ахлагч нартай болгоомжтой харьц.
Тусгай сонирхлын групп, түүнд үйлчлэх нь
  Эдгээр нь голдуу эрдэм шинжилгээний ажилтан, ямар нэг юмыг сонирхох хорхойтнуудаас бүрдсэн байдаг. Ийм жуулчид нь сонирхсон зүйлсийнхээ дагуу гүнзгий судалж мэдсэн, тухайн зүйлсээ сонирхоод явчихаараа цаг заваа хайрладаггүй хүмүүс байдаг. Өглөө их эрт босдог, сонирхсон зүйл болон сонирхлын цэг дээрээ аль болох түргэн очиж тэндээ аль болох удаан ажиглалт хийх зорилготой байдаг. Тусгай сонирхлын группэд:
Загас агнуурчид, судлаачид
Шувуу судлаачид
Шавьж судлаачид
Эрвээхэй цуглуулагчид
Ховор амьтан судлаачид
Том муурын төрөл судлаачид
Уул, элгэн хаданд авираачид
Бөө судлаачид
Ардын аман зохиол судлаачид
Эмийн ургамал судлаачид
Морин аялагчид
Тэмээн аялагчид
гэх мэтийн хүмүүс манай улсад төрөлжсөн аяллаар ирэх магадлалтай.
Эдгээр группэд үйлчлэхийн өмнө та тухайн группын сонирхлын чиглэлээр мэдлэгээ цэгцэлж, лавлах, тайлбар толь, холбогдох ном, хэвлэл үз. Холбогдох домон яриаг цуглуул, эмхэл, Мэргэжлийн хүмүүстэй уулзаж зөвлөгөө ав. Уг группыг хүлээж аваад та санаа бодлыг нь сонс. Музей, үзэсгэлэнгийн холбогдох хэсгийг сайн тайлбарлагчтайгаар үзүүл. Улаанбаатарт байх хугацаанд нь тухайн чиглэлийн мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд, хүрээлэн, холбогдох яам, мөн чиглэлээр ажиллаж байгаа гадны төслийн байгууллагын хүмүүстэй уулзуул. Энэ бүхэн таны цаашдын ажлыг тань их хэмжээгээр хөнгөвчилнө. Та эдгээр хүмүүстэй явахдаа машиныхаа хөлсийг км/ цагаар тооцохоор тохиролцвол зүгээр. Ийм хүмүүс сонирхлын цэгтээ оччихоод хагас өдөр байтугай бүтэн өдөр нэг л зүйлийг ажиглаад өнжих нь юу ч биш. Ердийн жуулчдын зориглож хөл тавьдаггүй газраар ч явах шаардлага гардаг тул туулах чадвар сайтай машин сонгох нь зүйтэй бөгөөд өөрийгөө татаж гаргах хэрэгсэлтэй явах хэрэгтэй. Мөн тусгай сонирхлын групп нь голдуу үүр хаяарахад ажиглалтаа хийхээр яваад, өглөө   зэхий нэг ирээд ахин явах зэргээр цагийн хуваарь нь жирийн жуулчдынхаас нилээд зөрдөг тул хооллох цаг, идэх хоолны талаар урьдчилан сайн тохиролцох нь зүйтэй. Үдийн хоолыг нь замын хүнс маягаар уух зүйлсийн хамтаар боож өгөх ч хэрэг гарч мэднэ. Тусгай сонирхлын группэд та бас л 1,2,3-р түвшний мэдээллийг хийнэ. Ялангуяа  3-р түвшний мэдээллийг та зөвхөн Монголтой холбоотой зүйлээр мэдээлэл хийх хэрэгтэй. Нутгийн хүмүүстэй уулзуулж, сонирхлын дагуу юм яриул. Тухайлбал: Шувуу сонирхогчтой яваа бол хаана, хаана махчин шувууны үүр байдаг, тэр үүр хэдэн жил болж байгаа зэрэг, аман зохиол судлаачтай яваа бол хаана, хэн гэдэг хүн үлгэр, оньсого их мэддэг зэргийг яриулж мэдээлэл авч болно. Тусгай сонирхлын групп их ажлынхаа үед төдийлөн их ая тух нэхээд байхгүй ч тэдний аюулгүй  байдлыг хангах гэдэг нь жирийн жуулчдынхаас их чармайлт аардсан ажил байдаг. Осолд орох магадлал ердийн жуулчдынхаас их тул таны халамж анхаарал, мэдээлэл зөвлөгөө чухал. Тухайлбал: Морин аялагчдаөд дараах мэдээллийг заавал хийсэн байх шаардлагатай:
Эхлээд эмээл тэгшхэн, олом чанга, дөрөөний оосорын урт богино тохирч байгаа эсэхийг шалгах
Монгол моринд зөвхөн зөв талаас мордож, мөн тэр тал руугаа буудаг болох
Буух, мордохдоо солгой талынхаа хөлөөр зөв талын дөрөөнд эхлээд дөрөөлдөг. Энэ нь гэнэт шийдвэрээ өөрчлөн мордох гэж байснаа болиод буух, эсвэл буух гэж байснаа болиод мордох зэрэгт хэрэгтэй байдаг.
Мориндоо мордоод жолоо цулбуурынхаа урт богиныг тааруулж барина. Хэт урт үлхийлгэн баривал морь хөлөө хийх аюултай
Монгол морийг давирч биш, харин гуяа руу нь зөөлөн гуядаж явуулдаг.
Явж байхдаа хөл гараа суга, цавинд нь хийвэл бусгаж, булгиж болно.
Морийг явуулахдаа “чүү” гэдэг бол зогсоохдоо жолоог нь зэрэг татдаг. Хэрэв аль нэг талын  жолоог нь татвал тухайн тийшээ эргэдэг болох
Замд явж байхад машин тэрэг зэрэг морь үргэмээр юм харагдвал эхлээд түүнийг алсаас харуулж дасгах хэрэгтэй, гэнэт харвал үргэнэ.\ Морин аялалын талаар дэлгэрэнгүйг Слайдаар заана аа. Танхимаар\
Морио услахдаа амгайчилж, амыг нь сулруулна.
Мөн тэмээ унахад анхааруулах зүйлс:
1. Зөв талд нь зогсон, бурантагаас нь  богинохон барьж зөөлөн дугтарч “сөг, сөг” гэж хэвтүүлнэ.
2. Тогтны татлага чанга эсэхийг шалгаж  үзнэ.
3. Дөрөөний оосроо тохируулна.
4. Тэмээн дээрээ мордсоны дараа “чүү” хэмээн зөөлөн гуяадаж босгоно.
5. Тэмээ босохдоо эхлээд хойд хөл дээрээ босон тогос гэнэ, дараа нь урд хоёр хөл дээрээ босон гэдэс гэнэ. Аль алинд нь болгоомжтой байх хэрэгтэйг анхааруулна.
6. Тэмээг залахдаа бурантагаа баруун, зүүн тийш буюу явах зүг рүүгээ зална.
7. Буухдаа зөөлөн газар зогсоод “сөг, сөг” хэмээн бурантагнаасаа зөөлөн дугтарна, хэрэв тэмээ хэвтүүлэх зөөлөн газар олдохгүй бол хүзүүг нь даган гулсан бууна.
8. Тэмээг гуяа тал руу нь зөөлөн гуядаж явуулна  гэх зэрэг мэдээллийг өгсөн байна.
Нэг өдрийн аяллыг хэрхэн зохион байгуулах вэ?
Богино хугацаагаар ирсэн зочдод зориулан нэг өдрийн аялал зохиох тохиолдол танд зөндөө тохиолдоно. Ийм аяллыг Тэрэлж, Манзуширийн хийдийн туурь, Хустайн нуруу зэрэг газарт хийж болно. Энэ удаад бид хамгийн ойр түгээмэл тохиолддог Манзширийн хийдийн  туурь руу аялахаар зохиов.
Нэг өдрийн аяллын араг яс:
Зочид буудлаас гарах, Гандантэгчилэн хийд болон Мэгижд Жанрайсаг үзүүлэх
Төв аймгийн зүг аялах, овоон дээр зогсох, цай уух, бие засах
Зам зуур 2-р түвшний мэдээлэл хийх, Монгол дахь шарын шашны үүсэл хөгжил, хэлмэгдүүлэлт, ахин сэргэлт
Үдийн хоол, Мазширийн хийдийг үзэх, явган аялал
Цай уух, бие засах
Аяллаа дуусгах, оройн хоол
Сонирхлын цаг:
Манзширийн хийдийн туурь, Германы жуулчин Шульцийн авсан фото зурагнууд
Орон нутгийн байгулийн музей
Жасын том тогоо
Гүү барьсан айлд буух
Буцах замдаа хүмүүсээ салхинд гарган сонирхуулах, 3-р түвшний мэдээлэл:
Монгол гэрийн тухай
Гүү барих, айраг эсгэх
Эрийн гурван наадмын тухай
Хөтөч тайлбарлагчийн
улс үндэстнүүдийн талаархи мэдлэг 
Үндэстнүүдийн онцлогын талаар мэдлэгтэй байх нь  хөтөч-тайлбарлагч нарын ажил хэргийн харилцаанд түнштэйгээ зөв харилцах, ойлгох чиглэл хандлага зөв тодорхойлоход гол хөшүүрэг болж өгдөг байна. Харьцаж буй хүнийхээ үндэстний онцлог, зан заншлыг ойлгож хандсанаар таны ажил хэрэгт найрсаг байдал буй болгох нь ойлгомжтой. Гэвч та өөрөө мөн нөгөө талдаа бол харилцагч үндэстэн гэдгээ санаж ажил хэргийг явуулахдаа аль болох олон улсын харилцааны нэгдсэн түгээмэл журмыг баримтлахыг зорих хэрэгтэй гэдгийг санаж яваарай.
Америкийн нэгдсэн улс
Америкчууд бүр багаасай “Өөрийн хөл дээрээ чанга зогсох” гэсэн зарчимд дасаж зөвхөн өөртөө л итгэж ийм дүнд хүрнэ гэсэн хатуу ойлголттой хүмүүждэг. Америкчууд нь шулуун зантай шударга илэн далангуй хүнийг үнэлдэг. Өөрсдөө шулуун зантай бөгөөд элдэв үл ярих асуудлаар цаг үрэх дургүй ба гол яриандаа шууд орж ярьдаг. Америкчууд хэт цэмцгэр хувцаслалтанд дургүй. Хүмүүстэй нас албан тушаалын ялгааг харгалзалгүй энгийн албан бус байдлаар харьцах дуртай. Тэд ямар нэгэн нээлт ололт амжилт рекордыг их үнэлдэг. Хоорондоо уралдаан зохиож тэмцэлдэх маш дуртай. Спиртийн төрлийн ундааг бага хэрэглэдэг голлон мөс тусгай ус ихтэй коктейль, пиво хэрэглэнэ. Тэд эрүүл мэнддээ маш их анхаарал тавьдаг.
Англи буюу Их Британи
Англичуудын гол онцлог бол маш цэвэрч нямбай аливаа асуудалд яаралгүй тэвчээртэй хандаж юуны өмнө бусдын үгийг сонсож өөрийн эргэлзээ итгэл хоёрын хоорондох заагт хариулт олж авахыг хүсдэг. Өмчийг тахин шүтдэг ажил хэрэгч чанар юм. Тэд ямарваа нэг асуудлын голыг олохын төлөө тэсвэр тэвчээртэй хайгуул хийнэ. Арвич хямгагч байдал чанар зэргийг Англичууд мөнгө үг сэтгэл хөдлөлдөө гаргана. Ил шууд илэрхийлж байгаа сэтгэлийн үгийг тааламжгүй хүлээж авдаг. Уулзалт яриаг эхлэхдээ шууд асуудлаасай эхлэхгүй. Цаг агаар спорт тэмцээн, соёл урлагын асуудлаар яриа өрнүүлдэг. Цаг баримтлах явдал маш хатуу журамтай. Хатуу сайн чанарын архи виски хэрэглэнэ. Тэдний дуртай ундааны нэг бол шар айраг юм.
Солонгос улс
Солонгосчууд олны дунд илэн далангүй, нөхөрсөг, эелдэг хүмүүжил сайтай хүмүүс. Танд ийм байдлаар хандаж байгааг таны санал хүсэлтийг зөвшөөрсөн та тэр хүмүүст таалагджээ гэж ташаа ойлгож болохгүй. Энэ байдал нь тэдний өдөр тутмын харилцааны соёл юм. Солонгосчууд цагийг нарийн баримталдаг бас шаардлагатай үед урт хугацаагаар ажиллаж чадна. Өдрийн дэглэм чанд сахиж хооллох цагийг зөрчихгүй байхад анхаардаг. Өөрсдийн зорисон ажилдаа эрсдэлт гаргахаас айдаггүй нилээд зоримог хүмүүс юм. Гэхдээ ерөнхийд нь дүгнэж хэлэхэд Солонгосчууд нь ёслол хүндэтгэлийн асуудлаар Япончуудыг бодвол арай харилцааны чөлөөтэй хэлбэрийг баримталдаг.

Япон улс
Япон үндэстний шинж чанарт хөдөлмөрч гоо зүй өндөр хөгжсөн мэдрэмж ёс заншилаа сүсэглэн баримтлах ямар нэг зүйлийг өөрийн болгон өөрчлөх өндөр сахилга бат, нэр хүндэд үнэнч, үүрэг хүлээхэд хэзээд бэлхэн, эелдэг, өөрийгөө эзэмдэх, биеэ барих чадвартай, аж ахуйч, сониуч, хамт олон бүлгээрээ зохицон ажиллах тэмүүлэл зэрэг байдал илүү ялгарч байдаг. Хар амиа бодсон, хувиа хичээсэн байдлыг хүнлэг бус хүйтэн хуурай муу гэсэн утгаараа ойлгоно. Япончууд хүнтэй гар барьж мэндчилдэггүй. Ёслол хүндэтгэлийн гол элемэнт нь бөхийн ёслох хэлбэр юм. Ерөнхийдөө дүгнэхэд захирах захирагдах ёсыг сайн баримталдаг дарга цэргийн ялгаа маш их, хүндлэл сайн үзүүлдэг, зовлон жаргалаа хуваалцах дуртай, хүнлэг ёсыг маш их эрхэмлэдэг хүмүүс юм.
Франц улс
Францчууд нь эелдэг гэхээсээ илүү цэмцгэр, тооцоотой, ухаалаг, сэргэлэн. Мөн үүний хамт итгэмтгий, өгөөмөр сэтгэлтэй хөгжилтэй хүмүүс юм. Францчууд нийтэч хүний эрхийг тунхагласан соёлын өлгий нутаг юм. Харилцааны соёл дээд зэргээр хөгжсөн. Хувцаслалтын болон хоол хүнсний тал дээр дээд зэргээр анхаардаг. Франц хүнд бэлэг дурсгалын зүйл өгөхөд янз бүрийн урлаг уран сайхны тухай альбом сонгодог хөгжмийн бичлэгтэй пянз хуурцаг байхад зүгээр.
Герман улс
Немцүүд нь өөрсдийн хөдөлмөрч , уйггүй чармайлт , цагийг хатуу баримталдаг аж ахуйч санаачлагтай , зохион байгуулалт сайтай ёсорхог , үл итгэх байр суурь , нарийн чанд тооцоо ямар нэг зүйлийг журамжуулах хүсэл тэмүүллэлээрэй бусдаас ялгардаг.Мэргэжлийн өндөр түвшин ба өөрийн өмнө хүлээсэн үүргээ найдвартай биелүүлдэг чадвар нь тэдэнтэй урт удаан хугацаагаар хамтран ажиллах холбоо харилцааг буй болгоход онцгой нөлөөлдөг. Хэрэв хэлэлцээрийн завсарлагаанаар таныг ресторанд урьвал дараахь зүйлийг бүү мартаарай . Нэгдүгээрт: Хоолны тооцоог зарим үед тус тусдаа хийдэг. Хоёрдугаарт; Хүлээн авагч талын удирдагч уламжлалт Прозит гэдэг үг хэлээгүй байхад ууж болохгүй.  Гуравдугаарт : Хооллох явцад улс төрийн сэдвээр ямар нэг яриа өрнүүлж болохгүй
Архи дарс өргөн хэрэглээд байхгүй , орой үдшийн цагаар үндэсний пиво уух дуртай.
Славын орнууд
Славын орнууд :ерөнхийдөө монголчуудархуузантай баяр цэнгээнд дуртай маш их ажил хэрэгч хааяа жаахан хүүхэд шиг хөөрүүдүүулс юм
Изриаль үндэстэн
Маш эртний түүхтэй улс юм Үнэхээр бие даасан хараат биш байдлыг эрхэмлэдэг үндэстэн юм
Итали үндэстэн
Италчууд бол ерөнхийдөө маш их ам бүлсэг сэтгэлийн хөөрөлтэй үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлдэг хурц ширүүн зантай үндэстэн юм
Вьетнам үндэстэн
Вьетнам үндэстэн нь маш ажилсаг зальжин муу санаатайбүлсэг хүмүүс байдаг
Арабын улсууд
Арабын улс орнуудын төлөөлөгчид хүмүүстэй харилцахад онцгой анхаарах зүйл бол шашны гүн гүнзгий нөлөө , зан заншилтай холбоотой дэг жаягууд юм. Копены өмнө хүйтэн ундаа уух эсэхийг асууж байвал уулзалтын хугацаа дуусч байгаа эсвэл яриа өндөрлөх талдаа орж байна гэж ойлгох хэрэгтэй. Арабууд анх танилцсан цагаасаа эхлэн их эелдэг найрсаг , янз бүрийн амжилт эрүүл энх хүссэн үг ерөөл байнга хэлнэ. Тэд шууд татгалзсан , зөвшөөрсөн хариу өгөхөөс зайлсхийн Инн “шалл”/ аллах хэрэв таалбал / гэсэн утгатай үг хэлдэг. Тэд ямарч нөхцөлд тайван байхыг хичээж нэр нүүрэй алдахгүй гэсэн байр суурь баримталдаг .Арабчууд архи дарсны асуудлаас нилээд хол байдаг. Энэ нь шашны хатуу ёс журамтай шууд холбоотой . Арабчууд нь өөрийн өвөрмөц онцлогтой Худалдаа наймааны өргөн мэдлэг туршлагтай хүмүүс байдаг ба тэдэнтэй харьцах арга барилдаа олсон түншүүдтэйгээ өндөр үр өгөөжтэй ажилладаг
Унгар үндэстэн
Унгар үндэстэнг монгол хүмүүс уралаар дамжин зүүн европт  сууршсан  гэж ярьдаг бөгөөд монголчууд шиг зан ааштай , маш ажилсаг хүнлэг тусархуу сэтгэлтэй хүмүүс

Хятад үндэстэн
Урд хөрш хятад улс зальтай овжин өөрсдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг. Дотуур тамиртай , маш шаргуу, эрчимтэй ажилладаг хүмүүс Цагын юмыг цагт нь хийж дуусгадаг сайн чанартай. Магтаал сайшаалд маш их дуртай эд хөрөнгийн шинжтэй бэлэг авахад дургүйцдэггүй.
Орос үндэстэн
Манай эртний түншлэгч орон бөгөөд энэ орон нь нилээд нийтэч нөхөрсөг илэн далангүй байх зарчмыг баримталдаг. Дайллага зочломтгой байдалд дуртай өөрсдөө маш элгэмсэг хандаж гэртээ урих явдалч бий .Энэ нь орос хүмүүсийн сэтгэл зүйн онцлог
Энэтхэг үндэстэн
Энэтхэг үндэстэн: нилээн найрсаг нийтэч шинж чанартай олон ургалч үзэлтэй магтаалыг бялдуучилж байна гэж боддоггүй сайшааж байна гэдэг талаас нь хүлээн авдаг гэртэй урьсан тохиолдолд зочин хичнээн оройтсонч найрсгаар хүлээн авдаг онцлогтой
Монгол үндэстэн
Цагаан цайлган сэтгэлтэй энгийн маш их элэгсэг дотно ихэд зочломтгой цаг барьдаггүй , иьтгэлтэй бус ард түмэн юм                      
Аялалын үед биеэ авч явах үндсэн зарчмууд
Гаднах төрх байдалдаа анхаарал тавих
  1. Үс
- Цэвэрхэн боож цэгцэлсэн байх
- Эвгүй сэтгэгдэл төрүүлэх байх
- Хувцсандаа тохируулж үсээ засах
    2. Нүүр
Цэвэрхэн байх
Өнгөлөг байх
Эрүүл чийрэг гэдэг сэтгэгдэл төрүүлэхүйц байх
        3. Гар хумс
- Үргэлж арчилж байх
- Цэвэрхэн байлгах
              4. Хувцас
- Байгуулагаас шаардлага болгосон дүрэмт хувцасыг зохих ёсоор нь өмсөх
- Зүүлт гоёл чимэглэлийн хувьд даруухан байх
. Мэндчилгээ талархлын үг
          1. Мэндчилгээний үг
Сэргэлэн байдалтайгаар өөрөө эхэлж үйлчлүүлэгчид хандах
Үйлчлүүлэгчийн нүдрүү харж харьцах
2. Бөхийх
- Биеийн дээд хэсгийг бүсэлхийгээр нь нугалах маягаар
- Бөхийж эхлэх бадуусахдаа үйлчлүүлэгчийн нүдрүү харж байх
Инээмсэглэл ба бусад хувирлууд
  1. Инээмсэглэл
Эелдэг дотно байх
Сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц байх
    2.Нүдний хувирал
- Зохих үед нүдрүү нь харж харьцах
- Олон хүнтэй зэрэг харьцах үед бүгдэд нь харцаа шилжүүлэнбүх хүнд анхаарал тавих
 3.Нүүрний хувирал
Үйлчлүүлэгчийн царай өөрийн чинь толь /Таны талаар бодож буй зүйлс ямарваа зүйлд сэтгэл хангалуун аль эсвэл хангалуун бус байгаа та өөрийн үйлчлүүлэгчийн нүүрнээс уншиж болно.
   4.  Дууны өнгө
Үгээ тод хэлж тайван ярих
Чангавтар яри                                                                              
    5. Сэтгэлийн хувирал
- Үйлчлүүлэгчийн оронд өөрийгөө тавих
- Аливаа зүйлийг эерэг талаас нь бодох
- Уужим сэтгэлээр хандах
 
6.  Үйлчлүүлэгчидтэй харьцах үйл хөдлөл
Үйлчлүүлэгчийг хүлээх үед биеэ авч явах байдал
- Нуруугаа цэх байлгана
- Хоорондоо ярьж шивнэхийг тэвчих
- Үйлчлүүлэгчийн өөдөөс эгц харж угтах
2. Юм өгч авах
- Ямагт хоёр гараарай өгч авах
- Эргүүлж өгөхдөө үйлчлүүлэгчийн зүг харуулж өгөх
- Эгц өөдөөс нь харж өгч байх
 3.  Зүг чиг заах
Хуруугаар бус алгаа дээш харуулан тайван заах
Дагуулж яваа үед арын хүмүүст анхаарал тавих
 4.  .Алхаа гишгээ
- Нуруу цэх байх
- Үйлчлүүлэгчдэд саад болохооргүй байрлалд явах
- Цовоо сэргэлэн байдалтай алхах
- Хараа цэх цээж тэнэгэр явах
Үйлчилгээний соёл
Үйлчилгээ гэж юу вэ?
Үйлчилгээ гэдэг нь үйлчлүүлэгч болон үйлчлэгч хоорондын хүн ёсны харилцаа бөгөөд энэ нь үйлчлүүлэгчийн хүсэлтийг биелүүлж, сэтгэл хангалуун байлгахад оршино. Үйлчилгээ гэдэг нь зөвхөн ганц талын бус хоёр тал хоорондын хамтын үйл ажиллагааны үр дүн болно. Үйлчилгээ сайн болох эсэх нь үйлчлэгч этгээдийн ур чадвараас ихээхэн хамаарна. Ийнхүү үйлчлүүлэгчийн шаардлагыг хангаж чадаж буй үйлдлийг үйлчилгээ гэнэ.
Үйлчилгээ нь өргөн хүрээтэй.
Тухайлбал:    
- Рестораны үйлчилгээ
- Зочид буудлын үйлчилгээ
- Тур баазын үйлчилгээ
- Музей, үзвэрийн үйлчилгээ гэх зэрэг жуулчидтай харьцаанд орж буй бүхий л газруудын
үйл ажиллагаанд хамааралтай. Харин энэ удаад бид орчуулагч-үйлчлэгчийн зүгээс жуулчинтай  
хэрхэн харьцах, тэдний өмнө биеэ хэрхэн авч явах, аялалыг хэрхэн зохион байгуулах зэрэг үйлчилгээний аргачлалыг заахыг зорьсон болно.
Зочин - үйлчлүүлэгч бол хаан
Орчуулагч - үйлчлэгч нь алхам тутамдаа жуулчин бол хаан гэдэг үгийг санаж, мөрдлөг болгон, ямагт зочноос өөрийгөө доош тавьж харьцах ёстой. Практикаас харахад ихэнх орчуулагч үйлчлэгч нар өөрсдийнхөө байр, зиндааг мэдэхгүйгээр, зочинтойгоо нэг түвшинд авч үздэгээс болж ихэмсэг харьцах, хэтэрхий найз нөхдийн, хувийн харьцаа үүсгэх, зочноо үл хүндэтгэх явдал элбэг байдаг.  Энэ нь орчуулагч өөрийнхөө үйлчилгээг мэдэхгүй байгааг илтгэсэн асар бүдүүлэг мэргэжлийн алдаа болно. Иймд зочин бол хаан гэсэн үг бол бидний мөрдөх ёстой номер нэг зарчим болно. Үйлчлүүлэгчийг хаан хэмээн тахихийн учир нь үйлчлүүлэгч бид нараас үйлчилгээ авахдаа бидэнд мөнгө төлж орлого оруулдагт оршино. Тэр орлогоор бид нар цалинжиж байгууллага болон улсын төсөвт тодорхой хувь нэмрээ оруулдаг юм. Иймд тэд бидэнд мөнгө төлж байгаагийн хувьд дахин дахин үйлчилгээ авч орлогоо нэмэгдүүлэхийн төлөө бид тэднийг хүндэтгэж сайн үйлчилж, хаан адил тахих ёстой.  Зөв боловсон үйлчилгээ үзүүлэхийн тулд доорхи заавар зөвлөгөөг чухалчлан анхаар:
Үйлчлүүлэгчийг гүн хүндэтгэж харьцах
Үйлчлүүлэгчийн юу хүсч ирдгийг урьдчилан мэдсэн байх
Үйлчлүүлэгчид таатай сэтгэгдэл төрүүлэх
Үйлчлүүлэгчийг хүлээлгэхгүй байх
Өөрийн санааг тулгахгүй байх
Шан харамж, урамшуулал нэхэхгүй байх
Үргэлж инээмсэглэж, эелдэг зөөлөн байх
Гаднах байдал, хувцаслалтандаа анхаарах
Хөтөч тайлбарлагчийн дуу хоолой
Хэдий их хэмжээний мэдээлэлтэй логик дараалалтай байвч үйлчлүүлэгчид орчуулагч хөтөчөө харах сонсох ойлгох боломжгүй бол утгагүй юм. Хөтөч тайлбарлагчийн хоолой чанга тод бусад нь сонсож чадахуйц байх ёстой . Гэхдээ чанга гээд зогсоо зайгүй орилох бус тохирсон хэмнэлтэй байх ёстой. Чухал зүйлсийг мэдэгдэхдээ удаан гүнзгий хоолойгоор / Хошин зүйлсийг хөнгөн хурдан өнгөөр Уй гашуу чухал зүйлсийг хөнгөн маягаар / ярьна. Орчуулагч хөтөч хүн үйлчлүүлэгчээ зугаацуулж мэдээллээр хангахад хэрэглэдэг хамгийн чухал зэвсэг бол дуу хоолой ба зөв сонгосон үгийн сан юм Тиймээс орчуулагч хөтөч хүн хоолойгоо арчлах гамнах хэрэгтэй
Ингэхийн тулд
- Тамхи татахгүй байх
- Хатуу архи уухгүй байх
- Хэт хүйтэн эсвэл хэт халуун зүйл уухгүй байх
- Хоолой сөөнгө болгох цагаан идээ сүүн бүтээгдхүүн хэрэглэхээс зайлсхийх
- Ханиадны анхны шинж тэмдгээр ханиадны эсрэг эм уух
- Биедээ тайвшруулах өвчин намдаах эм авч явах
- Ажлын бус цагаар хоолойгоо гамнах
- Чийгтэй хүйтэн цаг агаартай үед хоолойгоо дулаан байлгах
Хөтөч тайлбарлагчийн үгсийн сан
Зөв үгсийн сан маш чухал. Ялангуяа онцгой аялалын үед Жишээ нь: морин аялалын үед орчуулагч хөтөч хүн онцгой үг хэллэг хэрэглэхдээ болгоомжтой хэрэглэх хэрэгтэй Хэдий зөв үг зөвөөр дуудлаач магадгүй үйлчлүүлэгч чинь ойлгохгүй байдал гарч болно Тиймээс богино нэрийн үг өгүүлбэрүүд хамгийн сайн Хамгийн сайн алтан сонголтбүхий үгсийн сан бол богино бөгөөд энгийн байдаг
Хөтөч тайлбарлагчийн сэтгэл хөдлөл
Өөрийн эрх алдах байдлаа илэрхийлэхгүйгээр үйл ажиллагаагаа хөтлөн удирдах хэрэгтэй Хэрэв та бүхэн зүрхшээсэн байдал гаргавалүйлчлүүлэгчийнхээ итгэлийг алдана Таны үйлчлүүлэгч сандарсныгчинь дараах байдлаас мэднэ
- Чичэрхийлсэн хоолой
- Тахиралдан мушгирах
- Хурдан ярих
- Ханиалгах
- Хуруугаарай оролдох
- Уруулаа хазах
- Бөгжөө оролдох
- Микрафоны утсаар тоглох
- Халаасан дахь юмсаа оролдох
Иймд орчуулагч хөтөч хүн найз нөхдөөсөө өөрийн муу зуршлаа судлан мэдээд засах хэрэгтэй Мөн аялал жуулчлалын үед бэлтгэлтэй байж хоолой хатхаас сэргийлэн хоолой норгох ус хадгалах хэрэгтэй
Микрафон ашиглах
Микрафон нь санаа зовууштай хэрэгслийн нэг нь юм Хэрэглэж заншаагүй хүнд төвөгтэй хэрэглэж заншсан хүнд хоолой гамнах хэрэгсэл юм
Микрафон ашиглахад хэрэгтэй хэдэн сануулага
-    Микрафоноо амандаа нааж ярих хэрэггүй
Хэрэв ингэсэн    тохиолдолд тодорхой хэллэг үгүй болж амнаас гарах авиа үг бүр сонсогдохгүй болно
- Микрафоныг амнаасаа ойролцоогоор 10 см хол зайд барих ёстой
- Хөдөлгөх эргэх мэт хөдөлгөөнийг тань микрафон дагах ёстой эс тэгвээс дуу чинь тасалдаж сонсогдох болно
- Гараа савчуулж ярьдаг хүмүүс хөдөлгөхгүй байх шаардлагтай
- Сайн ажиллаж буйг нь болон өөрийн хоолойндоо чанга сулыг нь тааруулах хэрэгтэй Зарим орны хөтөч тайлбарлагч нар өөрийн хэрэглэж заншсан микрафоныг байнга авч явдаг байна.

Инээмсэглэл хамгийн чухал гэдгийг мартаж  болохгүй
Инээмсэглэл нь үнэгүй атлаа ихийг бүтээдэг Хөтөч тайлбарлагч энэ үед тавтай морилнуу гэдэг үгийг зайлшгүй хэрэглэх нь зүйтэйИнгээд өөрийгөө товч танилцуулаад ачааг зөөхөд тусална Энэ үед анхаарах гол зүйл нь тээшний бүрэн бүтэн байдлыг шалгаж жуулчдад ачаа тээш бүрэн эсэхийг авто машинд суухаас өмнө лавлах нь тэдгээрт тавьж буй анхны халамж юм Мөн зочид буудал хүртэл багагүй хугацааннд авто машинаар явах тул бие засах өрөө явж болно эсвэл зочид буудал очих хүртэл шаардлаггүй гэвэл явцгааягэх мэт мэдээллээр хангах ёстой. Угтагч хөтөч тайлбарлагч нарын хувьд нисэх буудалаас зочид буудал хүртэлхи 20 гаруй минутын хугацааг хэрхэн зөв ашиглаж ямар мэдээлэл өгөхөө урьдчилан бэлтгэсэн байх шаардлагтай Замын дэргэдүүр өнгөрөх гэр хашаа орос загварын байшингууд нь үйлчлүүлэгчийн тань хувьд зөвхөн харах нь маш сонин санагддаг учир болж өгвөл товчхон тайлбарлах нь зүйтэй хөтөч тайлбарлагч баяр баясгалантай байх хэрэгтэй Мэдээлэл өгч явах үедээ эргэн тойрноо харах боломж өгөх хэрэгтэй Зочид буудалд хүрэлцэн ирмэгц тус тусыг нь өрөөнд нь байрлуулан ямар нэг хүндрэл гарч буй эсэхийг нь ажиглан жижиг сажиг зүйлд нь туслах хэрэгтэй
Жуулчин угтах, хүлээн авах үйл ажиллагаа 
Угтах үйлчилгээ нь дараахь үндсэн хэсгүүдээс бүрдэнэ
- Бэлтгэл үйл ажиллагаа
- Нисэх онгоц буюу галт тэрэгний буудлаас угтах
1. Бэлтгэл үйл ажиллагаа
Хөтөч тайлбарлагч нь өөрийн үүргийг үйлчлүүлэгч жуулчидын хувьд найз нхөр орчуулагч нь газарчин, харгалзагч нь байдаг гэдгийг байнга санах хэрэгтэй Жуулчдыг хүлээн авахад сайтар бэлтгэх нь өөрийн цаашдын үйл ажиллагаа компанын нэх хүндэд чухал нөлөөтэй
Хөтөч тайлбарлагч нь дараах зүйлсийг бэлтгэсэн байх шаардлагтай
- Үндэсний онцлог бүхий цэвэр зөв хувцасласан байх
- Өөрийн компанын нэр буюу угтаж авах жуулчдын нэр бүхий самбар
- Энгэрийн таних тэмдэг
- Хүлээн авах жуулчдын нэрсийн жагсаалт /урьдчилан цээжлэх/
- Нислэгийн жагсаалт
- Гар утас утсаар ярих карт утасны жагсаалт
- Бэлэн мөнгө
- Зочид буудлын бүртгэлийн карт
- Тэмдэглэлийн дэвтэр
Мөн анхаарах нэг зүйл бол нисэх онгоцны болон галт тэрэгний хэдэн цагаас ирэх талаа жуулчдыг угтаж авах өдрөө урьдчилан сайтар лавлаж байх хэрэгтэй Учир нь тэр болгон хуваарийн дагуу цагтаа ирэх нь ховор байдаг
Зочныг хаалгаар оруулж гаргах
Хэрэв хаалганы өмнө хаалгач байгаад зочныг орж гарахад хаалга онгойлгож өгч буй бол амархан. Зочноо түрүүлж оруулж гаргана.
Хэрэв хаалган дээр хэн ч байхгүй бол зочноо хаалганд дөхөж ирэхээс өмнө амжиж зочныхоо өмнө гаран хаалгыг онгойлгож өгч оруулаад хаалгыг зөөлөн хаана. Хэрэв нааш онгойдог хаалга бол хаалгаа нааш дэлгэн онгойлгож зочинг нэвтрүүлнэ. Хэрэв хаалга цааш онгойдог бол өөрөө түрүүлж орон хаалгыг онгойлгож өгөн зочныг оруулаад  хаана.
Зарим тохиолдолд ялангуяа ёвропын жуулчид, хэрвээ орчуулагч нь эмэгтэй хүн бол эелдэг байхын үүднээс, мөн өөрсдөө үргэлж эмэгтэй хүнийг хүндэлж урдаа оруулж заншсанаас / Та эмэгтэй хүн учраас түрүүлж орно уу гэж хэлж магадгүй.
Энэ тохиолдолд орчуулагчийн цэвэр ур чадвар ялихгүй зүйл дээр шалгаж болно.
Өөрөөр хэлбэл дээрхи тохиолдолд орчуулагч / тиймээ би эмэгтэй хүн гээд баясан / өөрөө түрүүлж гүйж хэрхэвч болохгүй. Учир нь энэ тохиолдолд өөрийгөө зочноосоо илүү хүндэлж, зочноор хүндлүүлж үл болно.
Тэгэхээр энэ тохиолдолд яах ёстой вэ?  
Энэ тохиолдолд чи ажлаа хийж буй гэдгээ санан зочиндоо хандан:
- Та миний зочин учраас түрүүлж орно уу гэж хэлнэ. Зочин чиний хэлснээр түрүүлж орж ч болно, орохгүй байж ч болно. Үүнээс огт хамаарахгүйгээр хэлэх ёстой үгээ хэлж зочноо хүндэлж түүний төлөө үйлчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэх нь чиний үүрэг.
Хэрэв зочин чамайг хүндлэхийг хүсэж түрүүлж оруулах гэж хүсээд байгаа бол: зочны хүсэлт бидэнд чухал учоаас цаг алдаж Та ор би ор гэж зогсохгүйн тулд зочноос түрүүлэн орж болно. Гэхдээ зүгээр нэг орох биш түрүүлж орж буйдаа уучлал хүсэн, талархлаа илэрхийлээд орж болно.
Цаг баримтлах тухай
Орчуулагч нь цаг хугацааг чанд баримтлах ёстой. Товлосон цагаасаа Өөрөө хоцрон зочноо хүлээлгэх нь маш бүдүүлэг том алдаа болно. Зочинтой ямар нэг цаг тохирвол тухайн цагаасаа 10-15 минутын өмнө зайлшгүй ирсэн байх ёстой. Учир нь зочид тохирсон цагаасаа 5-10 минутын өмнө заавал гарч ирээд хүлээж байдаг.
Энэ нь  1-рт: Таныг хүндэлж буй хэрэг
              2-рт: Өөрийнхөө цаг баримталдаг болохоо харуулж буй юм.
Нисэх онгоцны буюу галт тэрэгний буудлаас угтах
Хүрэлцэн ирж буй жуулчдын хувьд сүүлийн хэдэн өдрийг цаг хугацаа орон зай үйл ажиллагааны хувьд тохитой бус нөхцөлд өнгөрүүлсэн байдаг Жишээ нь: аялалд гарахын тулд ажил төрлөө зохицуулах гэр орны аюулгүй байдлаа хангахаялалд шаардлагтай зүйлсээ цуглуулж бэлтгэх хилийн байцаан өнгөрүүлэхуйтгартай олон цагийн нислэг , уур амьсгалын өөрчлөлт харь орны үл мэдэгдэх хүлээн авалт үйлчлүүлж буй компани найдвартай эсэх тохиолдож болох бүх эвгүй зүйлсийн тухай бодсоор байдаг. Иймд тэдгээр жуулчдыг угтаж авахад тэд ихэвчлэн ядарсан ундууцсан байж болох юм Аялалн анхны мөч буюу өөрийн үйлчлүүлэгчдийг хүлээн авах тохиолдолд дараах зарчмыг баримтална Тиймээс эхлээд эмээх зүйлгүй аюулгүй байдалд байна гэдгийг харуулах хэрэгтэй болдог.Угтах үйл ажиллагааг урьдчилан захиалсан зочид буудлын өрөөнүүдийн жагсаалт түлхүүрүүдийг хүлээн авахаас эхлэх нь зүйтэй Мөн зочид буудлаасаа онгоцны буудалруу нислэгийн хуваарийн талаар асууж лавлана Хэрэв онгоц галт тэрэгний ирэх цагийг мэдсэн бол жуулчид хүрэлцэн ирэхээс дор хаяж 20минутын өмнө нисэх онгоцны буюу галт тэрэгний буудал дээр хүрэлцэн ирж авто машин жолоочын бэлэн байдалыг хангуулж тохиромжтой байрлал эрж олно Жуулчдыг хүрэлцэн иржээ гэдгийг баттай мэдмэгц буудал руугаа утасдан хэдэн цагийн үед очихоо мэдэгдэж өрөөнүүдийг нь бэлэн байлгахыг шаардана Учир нь жуулчны улиралд буудалд хүрэлцэн очих үед үйлчилгээ удааширч болно
Хөтөч тайлбарлагч нар илтгэлээ хэрхэн бэлтгэх вэ?
Группыг удирдан аялсан хөтөч тайлбарлагч хүн илтгэлээ маш сайн бэлтгэх хэрэгтэй байдаг. Энэ нь таны гүйцэтгэсэн ажлын чанарын үнэлгээ болохоос гадна дараачын аялалдаа зориулж мэдээлэл цуглуулах боломжыг нээж өгч байгаа хэрэг юм
Илтгэл дараах шаардлагыг хангахуйц байх хэрэгтэй
- Илтгэл товч хураангуй байх
- Баримтууд шаардлага хангах / зөв яг таг тохирсон /
- Ярьж буй хэллэг энгийн байх
- Олон төрлийг агуулсан байх /түүх , газарзүй, ХАА, соёл зан заншил
- Тухайн үйлчлүүлэгчийн оронтой харьцуулсан байх
- Логик дэс дараалалтай байх
- Тухайн үед зохицсон хөгжилэй түүхийг дурьсан байх / тоглоом онигоозүйр үг гэх мэт/
Хамгийн гол нь логик дэс дараалалтай байх
Аялалын төгсгөлд үдэж мордуулах
Нисэх онгоцны буудал эсвэл галт тэрэгний буудалруу утасдаж явах цагийг гаргана. Хэрэв нислэг болон галт тэрэгний хуваарь өөрчлөгдсөн байвал ярьж буй хүнийхээ албан тушаал нэр хаягыг авах хэрэгтэй Жуулчдыг тоолж бүртгэх Хэрэв хүн дутуу тохиолдолэхлээд хамт аялагчдаас асуухулмаар өрөө рүү нь утасдах Энэ бүхний дараа хариу аваагүй тохиолдолд буудлын ерөнхий жижүүрээс түлхүүрийг авч заавал зочид буудлын нэг хүний хамт дагуулан шалгах хэрэгтэй Бүх жуулчдыг цугларсны дараагаар бүх зүйлээ авсан эсэх паспорт, билет ,тбичиг баримт нь бүрэн эсэх биедээ ойрхон авсан эсэхийг шалганаМөн бүх хүмүүсийн тооцоо бүрэн хийгдсэн эсэхийгбуудлын ерөнхий жижүүрээс лавлана          
Үдэж мордуулхад хүлээх үүрэг
- Жуулчиддаа хэдэн цагт явахаа мэдэгдэх
- Урьдчилан зочид буудлын болон рестраны хүмүүст мөн зөөгчид /тээш*/ мэдэгдэх эрт явах үед өглөөний хоол ундыг зохицуулах,
- Нисэх онгоцны буудалруу давхар утасдаж нислэгийн цагийг шалгах
- Буудлын ерөнхий жижүүрээс бүх тооцоо дууссан эсэхийг лавлана
- Үйлчлүүлэгчидээ цуглуулж бүрэн эсэхийг шалгана
- Бүх тээш бүрэн байгааг шалгана
- Бичиг баримт нь гарын доор байгааг лавлана
- Нисэх онгоцны буудалруу явах замдаа ямар үйл явдлууд нисэх онгоцны буудал дээр болохыг урьдаас сайн анхааруулна
- Саfе,бар бие засах өрөө, илгээмж шуудан хаана байдгыг урьдаас мэдэгдэнэ
Бүх жуулчиддаа талархснаа илэрхийлээд / Манай компаныг сонгосонд баярлалаа , эргэж уулзана гэдэгтээ найдаж байна/ гэж заавал хэлэх ёстой
- Зөвхөн бүх зүйл амжилттай өнгөрч бүх жуулчид онгоцонд суусны дараа орчуулагч хөтөч хүн явна.
Хөтөчийн харилцааны талаархи мэдлэг 
Аялал жуулчлал нь хүмүүс хоорондын харьцаанд тулгуурлан явагддаг өвөрмөц сэтгэл зүйн бизнес юм. Иймд угтагч хөтөч-тайлбарлагч хүн өөрийн дотоод сэтгэлийн илэрхийллийг зөв ашиглаж үйлчлүүлэгч харилцагчдаа сэтгэл хангалуун байлгах доорхи чадваруудыг эзэмшсэн байвал зохино.
         Хүмүүст таалагдаж үнэлэгдэх аргууд
Та хүмүүст таалагдахыг хүсвэл тэднийг үнэн сэтгэлээсээ сонирхогтун.
Нүүрэндээ инээмсэглэл тодруулж чаддагүй хүн аялал жуулчлалын салбарт ажиллах хэрэггүй.
Хүний нэр түүний мэддэг бүх үгсийн дотор хамгийн танил дотно байдаг, тиймээс өөрийнхээ нэрийг ямагт сануулах, дуудуулахад анхаарч бай.
Шүүмжлэл нь хүний бахархлыг хөндөж түүний эрхэмсэг занг басамжилж гомдол төрүүлдэгийн учир бүгдийн тухай сайнаар ярихыг хичээ.
Хүнд байгаа сайн сайхан бүгдийг зөвхөн сайшаах, урамшуулах замаар л хөгжүүл.
Өөр бусад хүнд нөлөөлөх цорын ганц арга бол хүнтэй өөрийнх нь хүсэж байгаа зүйлийн талаар ярьж зорисонд нь хүрэхэд нь туслах явдал.
Хүмүүстэй сайн харьцаатай байх амжилтын үндэс нь асуудлыг бусдын үүднээс авч үзэж түүнийг өөрийнхөө болон өрөөлийн ашиг сонирхлын аль алинийг харгалзан шийдвэрлэх чадварт оршино.
Хүмүүсийн яриаг анхааралтай сонсож өөрсдийнхөө талаар ярихад нь урам хайрлаарай.
Хүний зүрх сэтгэлийг татах ганц зөв зам бол түүний хамгаас илүү үнэлдэг зүйлсийн талаар ярих явдал юм.
Ярьж байгаа хүнийхээ үнэ хүндтэйг ухамсарлан буйгаа итгүүлэхдээ чин сэтгэлээс хандах.
Хүмүүсийг үзэл бодолдоо татах 12 арга
Маргаанд ялах цорын ганц арга бол түүнээс зайлсхийх явдал юм.
Ярилцагч хүнийхээ санаа бодолд хүндэтгэлтэй хандах түүнд буруутай гэж бүү хэл.
Хэрэв таны буруу бол эрс шийдвэртэйгээр буруугаа хүлээх хэрэгтэй.
Бүр эхнээсээ найрсаг нөхөрсөг өнгө аясаар ярилцаарай
Ярилцагч хүнээрэй шууд тийм гэж хэлүүлэх хэрэгтэй.
Ярилцагч хүндээ ярих бололцоо илүү олгоорой.
Тухайн санаа бодол тэр хүнийх юм шиг сэтгэгдэл төрүүлээрэй.
Ярилцагч хүнийхээ байр сууринаас аливаад хандахыг чин сэтгэлээсээ эрмэлзээрэй.
Бусдын санаа бодол хүсэл тэмүүлэлд хүлээцтэй ойлгож хандаарай.
Сайн санааны сэдлийг хөндөөрэй.
Өөрийнхөө санааг гарцаагүй баталмагц тухайн хүнийхээ сэтгэлийг хөдөлгөхөөр хэлээрэй.
Хүнийг өдөж амин чухал зүйлийг хөндөөрэй.
Гомдол зэвүүцэл төрүүлэхгүйгээр хүний санаа бодлыг өөрчлөх  9-н  арга
Ярилцагчаа магтаж түүний давуу талыг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөөрэй.
Хүмүүсийн алдаа дутагдлыг тойруу замаар ойлгуулаарай.
Эхлээд өөртөө шүүмжлэлтэй хандасны эцэст алдаа дутагдлыг нь хэлээрэй.
Ярилцагч хүндээ тушаахын оронд асуулт тавиарай.
Хүмүүст нэр төрөө хадгалах боломж олгоорой.
Бага боловч амжилтыг талархан дэмжиж чин сэтгэлээсээ магтахад үг бүү хайрла.
Хүмүүст итгэл хүлээлгээрэй.
Хүмүүсийн урамшуулах алдаагаа амархан засаж болно гэдэг итгэл төрүүлэх.
Таны хүссэн зүйлийг хүмүүс дуртайяа гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлээрэй.
Музей, сүм хийд болон соёлын үзмэр бүхий
газрын хөтөч-тайлбарлагчийн гүйцэтгэх
үүрэг, үйл ажиллагаа
Хөтөч-тайлбарлагч музей, урлагийн галейрейгээр явахдаа өөрийн үйлчлүүлэгч, гийчдэд аль болох ихийг үзэж, мэдэх боломж олгохын тулд тусгай арга техник эзэмшсэн байвал зохино. Байшин доторхи үзмэрийг тайлбарлах үед байрлал сонгох, жуулчны хэсгийг зохион байгуулах зэргийг хүн олонтой газар илүү анхаарах хэрэгтэй. Олонхи зочид, гийчдийн хувьд гол гол үзмэрүүд, цөөн тооны бусдаас онцлог, эсвэл гэрэлтүүлдэг сайтай байрлуулсан үзмэрийг тайлбарлаад, тэдэнд өөрсдөө эргэн тойронд чөлөөтэйгээр явж үзэх, тухайн музейн дурсгалын зүйл худалддаг дэлгүүрээр орох цаг гаргаж өгөх нь ерөнхийдөө хангалттай юм.

1. Аялалын өмнө /музей ордон сүм хийдүүдэд хөтөч хийгчдийн үүрэг /
Очих өдөр, цаг болон жуулчдынхаа тоог музейд мэдэгдэнэ.
Аль нэг өрөө нь хаалттай шинэчлэн тохижуулсан эсвэл шинэ үзмэртэй болсон эсэхийг олж мэдэх
Машин тавих, машинаас бууж гарах газрыг шалгах
Фото зураг авах, дүрэм журмын талаар мэдэж авах /зөвшөөрлийн үнэ, нэмэгдэл гэрэл аппарат төхөөрөмжийн хөл, видео хэрэгсэл энэ бүхнийг ашиглаж болох эсэх/
Хувцасны өлгүүр, бие засах газар, дэлгүүр, кафе хаана байгааг тодруулж мэдэх
Музейн доторх дэлгүүрийн ажиллах цагийн худаарийг шалгана.
Аялал эхлэхэд
Жуулчидтайгаа музей дээр уулзахаар тохирсон бол цагаасаа арай эрт ирэх
Өөрийгөө музейн ажилтнуудад танилцуулах
Жуулчидтайгаа мэндлээд, хэрвээ чи тэдэнтэй анх удаагаа уулзаж байгаа бол өөрийгөө танилцуулна.
Тасалбарыг худалдаж аваад, тэдэнд тарааж өгөх
Жуулчдад хувцасны өлгүүр, бие засах газар хаана байгааг зааж өгнө
Жуулчид бүгд цугларсны дараа аялалын агуулга, үргэлжлэх хугацаа, аялалын дараа дэлгүүрээр орох гарах цаг эсэх болон тэндээс хөдлөх цагийн тухай товч танилцуулах хэрэгтэй.
Үзмэр бүрт өгөх тайлбар нь агуулгыг аль болох багтаасан байна.
Үүнд:
тухайн зүйл нь юу болох
хаанаас гаралтай
хэдий настай /огноо/
юугаар хийгдсэн
яаж хийсэн
хэн хийсэн
яагаад энд байрлах болсон
гол агуулга ба онцлог
Тайлбарлаж байгаа үзмэрүүд нь бүх жуулчдад харагдахаар, мөн дуу хоолойгоо сайтар сонсогдохуйц байдалтай зогсож тайлбарыг хийнэ. Тайлбар хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
Тайлбарлаж буй обьектоо хааж зогсож болохгүй.
Боломжтой бол жуулчдыг хагас тойрог маягаар зогсоож, гэхдээ жуулчид тань бусдын замыг бөглөж зогсохгүй байхыг сануулах хэрэгтэй.
Тайлбарлаж буй обьект хүн бүрт харагдаж байгаа эсэхийг нягтална.
Тайлбарлаж байгаа обьект руугаа хараад яриад байж болохгүй, харин жуулчид руугаа харж ярих хэрэгтэй
Бүгд цугласны дараа тайлбар, яриагаа эхлэнэ
Өөрийн хэсгийн хүмүүст сонсогдохуйц чанга дуугаар гэхдээ бусдад саад болохгүйгээр ярина.
Тайлбарлаж буй зүйлээ дохио зангаа, үгээр дүрслэх, өнгө хэлбэрээр нь бусад үзмэрээс онцлон, нарийн зөв чиглүүлж зааж ярина.
Музейн ажилтан ба бусад хөтөч-тайлбарлагч нартай хамтран ажиллана.
Ихэнх тохиолдолд музей үзэж яваа өөр бусад жуулчид болон хүмүүс хөтөч-тайлбарлагчийн тайлбарыг маш их сонирхдог тул тэд таны яриаг сонсож, даган явахыг хүсэх, зарим тохиолдолд жуулчдын тань өмнө гарч зогсоод, олон арван асуулт асуух нь олонтой тохиолддог. Хүмүүс яриаг тань сонирхож, анхааралтай сонсож байгаа нь чамд таатай санагдах боловч дагуулан явсан жуулчдын чинь хувьд төдийлөн таатай байдаггүй, тэдний дургүйцлийг хүргэдэг. Учир нь мөнгө төлж авсан хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээг тэд бусадтай хуваалцахыг хүсдэггүй байна.
Ийм тохиолдолд асуудлыг шийдэх боловсон хоёр арга байдаг. Үүнд:
Ярьж байхдаа “Манай аялалын хэсгийн ноёд хатагтай нараа …,надтай хамт яваа хүмүүсээ …, аялалын гишүүдээ …” зэрэг үг хэллэгийг хэрэглэх замаар энэ бол хувийн аялал юм шүү гэдгийг мэдэгдэх,
Хэрвээ ийнхүү битүүгээр сануулсаар байхад хэн нэг нь дагасаар л байвал, аятайхан момент /эгзэг/-ийг нь тааруулж байгаад түүнтэй биечлэн уулзаж, та хувийн аялал удирдаж яваа гэдгээ тайлбарлах хэрэгтэй.

Музей, ордон, сүмд хөтөч-тайлбарлагч хийх
Жуулчид харж буй зүйлээ хялбар ойлгохоор түүхийн тухай хангалттай мэдлэгтэй байдаг. Гэвч ихэнх жуулчдын музей үзэх гол шалтаг бол тус улсын тухай товч тодорхой мэдэх, бидний өвөг дээдэс хэрхэн аж төрж байсаныг олж харахын тулд л байдаг билээ.
Музейн тоосонд дарагдаж хүний сонирхол татахааргүй тийм үзвэрийг жуулчдын нүдэн дээр амьдруулах явдал бол хөтөч-тайлбарлагчийн гол үүрэг билээ. Өмнө хэлсэнчлэн орчуулагч хөтөчийн ажил бол мэдээлэл өгөх болон хөгжөөх хоёрыг нэг түвшинд байлгадаг ч мэдээлэл өгөхөд хөтөч-тайлбарлагч хамаг анхаарлаа төвлөрүүлэх тухай мартаж болохгүй. Ихэнх музей өөртөө олон зүйл агуулдаг учир хөтөч-тайлбарлагч тэр бүгдийг нэг бүрчлэн нэгэн хэвээр тайлбарлахыг хичээдэг.Жуулчдын сонирхол татаагүй үзмэрт хамаг хугацаагаа алдах явдал бол уйтгартай бөгөөд байж болшгүй зүйл билээ.
Музейд хөтөч хийх хоёр сайн арга байдаг.
Сэдэвчилсэн айлчлал:
 Энэ нь ихэнхдээ зөвхөн онцгой сэдвийн үзмэрийг үзүүлнэ. Монголд Чингэс хааны аж амьдрал, түүний цаг үе эсвэл говийн цөлийн байгалийн түүх, үндэсний хувцас болон нүүдлийн амьдралын хэв загвар мэт сэдэв байж болно.
Жуулчдыг музей рүү авч орохын өмнө хөтөч-тайлбарлагч хүн юуны өмнө үзүүлэх боломжтой зүйлийнхээ талаар маш сайн мэдэж байх ёстой. Энэ мэдээллийнхээ дагуу жуулчдадаа музейг яаж, ямар маягаар үзүүлэх вэ? Хэрхэн тэдний анхаарал сонирхолыг болон чиглэлийг нь анхааралдаа авах гэх мэт шийдвэр гаргах хэрэгтэй. Бэлтгэл ажлын үед хөтөч-тайлбарлагч хүн жуулчдыг зугаацуулж дурсамж үлдээх тийм онцгой үзмэрийг эрэлхийлж, тэдгээрийг тайлбарлаж ярихад бэлэн бай.
Ялангуяа хөтөч-тайлбарлагч хүн жуулчдын сайн мэдэх зүйлийн тухай нуршиж болохгүй /Швед жуулчид цаа буга хараад гайхахгүй/.
Алдартай хүмүүсийн амьдралд тохиолдож байсан хөгжилтэй явдлыг жуулчдад заавал ярь. Хүмүүсийн тухай хов яриаг ямар ч хүн сонсох дуртай байдаг. Тэр үйл явдлын тухай мэдэж жуулчдыг хөгжөөхөөр амьдралтай сайхан ярих хэрэгтэй. Ихэнх ордон дотроо музей болж хааны гэр бүл амьдрахаа больсон, нэгэн цагт хүн амьдарч ажиллаж байсны хувьд зориуд барьсан музейгээс илүү сонирхолтой байдаг.
Ордонд буй зүйлийг тайлбарлаж ярих нь мэдээж боловч хамгийн гол нь хөтөч-тайлбарлагч ордонд амьдарч байсан хүмүүсийн тухай тайлбарлах хэрэгтэй. /Хаан уу, хан хөвгүүн үү, гэр бүлээрээ амьдарч байсан уу, бүх хааны удам уу, хэдэн эхнэртэй, нууц амрагтай байсан уу/ гэх мэт. Гэрийн эздийн амьдралын хэв маягийг сайн тайлбарласан байх естой. /Энэ нь юу өмсөж, юу идэж, аяж угаалга хийдэг байсан, гоо сайхандаа хэрхэн анхаардаг байсан, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, хичээлийн өрөө, мөргөлийн өрөө, мэтийг тайлбарлах гэх мэт/.  Мөн тэдгээр хүмүүсийг хувь хүнийх нь хувьд зан чанарын тухай ярьж болно. Жуулчид хурдан тогтоох боломжтой шүлгийн хэсэг, хэллэг, шог яриаг аялах явцад хэлэх хэрэгтэй. Ордонд амьдарч байсан өөр нэг хэсэг хүн бол зарц нар билээ. Тэд нарын амьдралын тухай тайлбарлах нь жуулчдад сонирхолтой байна. Дэлхийн зарим оронд зарц нар нь тансаг амьдралтай байсан боловч үхэхэд нь хамт алуулдаг, зарим ордонд өөрийн гэр бүл байсан гэх мэт. Зарим сүмд мөргөл үйлдэхээ  болж музей  болсон. Энд ч гэсэн дээрхи маягаар хөтөлж явна. Энэ шашны хүмүүс юунд итгэж байсан, бурхан гэж юу болох, яаж мөргөж байсан,сүм хийдэд буй ихэнх сүлд юу илэрхийлж буйг тайлбарлах  хэрэгтэй. Та энэ шашны үүсэл гарал, зан заншил, домог яриаг ярих хэрэгтэй . Уран зураг гар урлалын зүйлс таны тайлбаргүй бол хэн ч гэсэн ойлгохын аргагүй, харин тайлбарласны дараа бусдыг бишрүүлнэ. Цамын хувцас маш өвөрмөц учир хэн яах гэж өмсдөг байсан бэ гэх мэт хөтөч хийх үед мөргөл үйлдэж буй хэн нэгэнд саад учруулах явдал бол байж болохгүй зүйл та бүхийл тайлбараа гол байгууламжид орохын өмнө, мөргөлчдөөс хол газар тайлбарлан хэлээд орсныхоо дараа гараа зангах юмуу шивнээ яриагаар өмнө хэлсэн зүйлээ заана. Та жуулчиддаа юу өмсөх биеэ хэрхэн авч явах тухай зөвлөх ёстой ихэнх жуулчдад зөвлөж хэлэхгүй бол ёсыг дагаж чадахгүй. Жишээ нь /гутлаа тайлах уу, малгайгаа өмсөх үү, үргэлжлүүлэн тамхи татах уу, мөхөөлдөс авах уу, зураг дарж болох уу/  Мөргөлийн газар энэ олон хүний хувьд, тэдний шашин нь биш байсан ч гэсэн шинэ соргог зүйл .Та өмнө хэлсэнчлэн өмнө нь тайлбараа хэлээд дараа нь үзмэрээ үзүүлэх хэрэгтэй.
Музей, ордон, сүм хийдүүдэд хөтөч хийхэд анхаарах зүйлс
Музей руу явах үед музейн талаар урьдчилан танилцуулах
Автобус хаана байх хэдэн цагт хөдлөх тухай жуулчдад мэдэгдэх
Жуулчдад буухад нь туслах
Тасалбар болон зураг дарах зөвшөөрөл авах
Хэрэгтэй бол 00-ын өрөө болон хувцасны өрөөг зааж өгөх
Группээ хамт, бусад жуулчдаас тусад нь байлгана.
Өнөөдрийн сэдвийг ямар маягаар тайлбарлахаа сонгон /сэдэвчилсэн , он дарааллын / товч танилцуулага өгөх
Тохиромжтой сэдэв сонгон олж, шог яриа ашиглан тайлбарлах
сэдвийн цаг хугацааг төсөөлөн амьдруулсан тийм хэллэгийг ашиглаж ярих
Хүссэн зүйлээ үзэх боломжийг жуулчдад олгох
Цагаа баримтлах, яарч буйгаа харуулахгүй байх
Асуултанд бүгдэд сонгогдохоор хариулах
Ил захидал дурсгалын зүйлс худалдан авч болох дэлгүүр зааж өгч хэлмэрчилж туслах
Авсан зүйлийг ачаалах
Автобусанд ороход нь туслах
Жуулчдыг тоолох
Мэдээлэлийг үйлчлүүлэгчдээ хэрхэн хүргэх вэ?
Монгол орны хувьд түүхийн болон газар зүйн, зан заншил гэх мэт бусад чиглэлээрхэлж ярих зүйлс маш их байдаг. Гэвч тэдгээр хаана ч , хэдийд чхамаагүй тайлбарлаад яриад байх нь учир дутагдалтай . Иймээс өгөх мэдээллийг 3 түвшинд хуваан авч үзэж болно .
1-р түвшин Яг одоо юу харж болох
2-р түвшин Юу харах гэж буй
3-р түвшин Ямар ч мэдээллийг авч болох, гэвч харах боломжгүй.
Мэдээж  үйлчлүүлэгч тодорхой хараж болохгүй зүйлийг ярих үед тэдний дэргэд илүү сонирхол татах зүйл болж байвал анхаарал тавихгүй.
Тиймээс аль түвшний мэдээллээ тохирох цагт нь өгөх хэрэгтэй.
1-р түвшний мэдээлэл   /жуулчин яг одоо харж болох/
Яг байгаа газраасаа тал бүр тийш харж тайлбар хийнэ. Нарийн тодорхой бах хэрэгтэй. Мөн орчуулагч хөтөч хүн уян хатан байх естой., ярихаар төлөвлөөгүй зүйл дээр жуулчдын чинь анхаарал татах явдал гардаг.
Нисэх онгоцны буудлаас ирэх зам илэрхий зүйлийг мөн тэрний газруудыг зааж хэлэх тохиромжтой үе байдаг. Хэрэв 1 түвшний мэдээлийг хотын аялалд өгөх  болбол / томоохон автобусанд / ард болж буй зүйлийг харалгүй ярих хэрэгтэй болно. Мэдээж та бүхэн үйлчлүүлэгчид  рүүгээ нүүрээ харуулж  явах естой. /Та бүхний зүүн талд…гэх мэт/ гэж ярих амархан санагдавч маш их дадлага шаардагдана.
2-р түвшний мэдээлэл / юу харах гэж байгаа /
Энэ бол жуулчдад бид юуг үзүүлэх гэж буйгаа мэдээлэн хараахан харах боломжгүй зүйлийг хэлнэ .Бидний очих гэж буй газрын нэр болон яагаад сонирхол татдаг , ямар түүхтэй гэдгийг хэлнэ . Жишээ нь: 2-р түвшний мэдээлэл дараах байдалтай байж болно
Очих газрын тухай
Түүхийн талаар
Ач холбогдлын талаар
Яагаад жуулчдын анхаарал татдаг болох талаар гэх мэт
Үүний дараа техник заавар өгөх хэрэгтэй
Манай автобус биднийг хүлээж байх болно
Жолооч автобусан дотор хүлээж байх учир та бүхэн гадуур хувцсаа автобусан дотор орхиж болно
үзмэрийн дараа та бүхэн бэлэг дурсгалын дэлгүүрээс сонирхсон зүйлсээ худалдан авч болно
Хэзээ буцаж автобусан дээрээ цугларах зэрэг мэдээллүүдийг автобус тухайн үзмэрийн газар ирэхээс өмнө жуулчиддаа өгсөн байх нь тохиромжтой
3-р түвшний мэдээлэл / яг одоо харах боломжгүй /
Энэ нь жирийн илэрхий мэдээллээс арай илүү  өргөн хүрээтэй, гүнзгий байдгаараа онцлог.  Жишээ нь: Бид нэгдэлжих хөдөлгөөний талаар яриж болох юм. Ингэхдээ ийм систем байсан гэх мэтээр дүрсэлж үлдэгдэл зүйлсийг харуулхаас биш яг уг системийг бодитоор үзүүлэх боломжгүй юм. Жишээ нь: Жуулчид сүм дуганыг харах боловч шашин шүтлэгийг нь харах чадваргүй тиймээс тайлбар хэрэггүй.
Музей, ордон, сүм хийдийн талаархи
зарим зүйлсийн тайлбар.
1. Сүм дуганы үүдэнд нь 2 арслан байдаг.  Нэг нь зулзгаа дарсан эм арслан нөгөө нь эрдэнийн чулуу буюу бадмаараг дарсан эр арслан сүм хийдийн үүдэнд тависан учир нь эрт үед аюулаас сэргийлж даянч лам нар агуйнхаа өмнө мануухай маягийн том зүйл тавидаг байсан нь яваандаа хэлбэржээд сүм хийдийн өмнө муу зүйл оруулахгүй гэсэн бэлэгдэлийн чанартайгаар бүтээгджээ. Цаст уулын цагган арсланг цаст ууланд ургамал амьтан бараг байхгүй ч өөрийнхөө дотоод чанарыг олсон даянч гэж үздэг. Яагаадцагаан арслан болж хувирсан бэ? Гэвэлсэтгэлийн муу бүхнийг ялсан арслан лугаа адил гэсэн санаа юм .Цагаан өнгөтэй байдгийн  учир нь машид гарсан буюу орчлонгийн гэм уналыг бүрэн ойлгосон орчлонгийн гэм нүгэлийг гэтлэн гарах нүдийг олсон гэсэн билэгдэл юм.  Цагаан өнгө гэдэг нь мунхагийн харанхуйг дарсан толь мэт билэг билгүүн өнгө юм. Арслангийн зогдор нь ногоон буюу хонд /улбар/ 2 зогдор байдаг.
2. Дээврийн чимэглэл 4 өнцөгт нь матрийн толгой гарсан, урд талд нь 2 бодь гөрөөс хоролын хамт байдаг нь бурхан багш анх ном хурахдаа маш их гөрөөстэй газар байсан гэдэг ба мөн чанартаа бурхан башийг шүтсэн арга билэг 2, хорол нь бурхан багш номын хүрдээ эргүүлж буй гэсэн билэгдэл.
3. Сүм дуганы үүдэнд бойпор /бой –хүж утлага, пор- аяга / гэж байдаг нь  сангийн сав юм. Яагаад сангийн бойпороор утлага тавидаг вэ гэвэл хүнд сайн / 10 төрөл муу / 2 хий байдаг. Сайн хий гэдэг нь хүний бүхий л үйл ажиллагаа хийн үйл ажиллагаа ба энэ нь сайн бол хүн эрүүл саруул, эрч хүчтэй, өвчин зовлонгүй, муу хий нь ихэдвэл үлэмж доройтоно гэж үздэг. Сангийн утлаганд сангийн 1000 орчим зай байдаг. Энэ нь хүний сайн хийг бадрааж байдаг нь хүний сэтгэл санааг тайван  болгодог. Сүмийн дотор хаалга нь дандаа гадагшаа онгойдог ба дорно дахинд гадагшаа онгойдог хаалга байдаг нь энэ нь юм байнга гаднаас дандаа орж байх бэлэгдлийг агуулсан.
4.Сүм хийдийн хамгийн дээд талд  нь шүхэр / шар/ байдаг нь
хүндэтгэлийн чанартай
бэлэгдэлийн чанартай  юм.
5. буланд нь дувааз / төвдөөр  жанцан / байдаг нь муу бүхэнийг ялан дийлхийн бэлэгдэл / ногоон  цагаан мунхагийн харанхуйг цэвэрлэгч толь, хөх уурын мунхагийг дарагч, шар хар хорийг арилгаагч, улаан шунал тачаалыг дарах, гэсэн 5 өнгө солбисон/ билэгдэл байдаг. Үүнийг дагаад язгуурын 5 бурхан маань 5 өнгөтэй, мөн 5 билэг билгүүн мань 5 өнгөтэй, 5 мах бодь 5 өнгөтэй.
7. Салхин хүрд –Салхины аясаар эргэдэг
Галын хүрд – Зулныдээд талд тавидаг бөгөөд халсан агаар эргэдэг
Усны хүрд, 4 мах бодын хүрд тэрчлэн нар буруу эргүүлдэг  Хажидын хүрд байдаг.
Бурхан багшийн өөрийн хүрдний үртэсийг залган авах боломжтой шавь төгөлдөр хүн таараагүй учраас лусын оронд аваачиж өгсөн хэмээн үздэг.
Нагар  Жунай хэмээх хүн  лусын оронд очохдоо тэр орноос Сэржим –дог залж хүрдний үртэсийг буцаан авчирч, Жанрайсэг маанийн хүрдийг бүтээсэн хэмээн үздэг.  Хүрдний тус нь маш агуй юм. Хүрдийг зөв бүтээх, зөв эргүүлэх нь номыг бяслагаснаас илүү хэмээн үздэг. Хүрдийг яаж бүтээдэг гэдгийг мэдэх нь чухал. Хүрдний голыг ихэвчлэн хатуу төмрөөр хийдэг нь хүрдийг бүтээсэн хүний амь нас бат, янз бүрийн зовлонд нэрвэгдэхгүйг бэлэгддэг. Хүрдний дээд доод талд нь 2 модон таг байдаг. Хүрдний доод суурийг зөвхөн модоор хийдэг нь мод нь урган төлждөг учраас хүний бодь садийн сайн сэтгэл ундран , дахин дахин төлжихийг бэлэгддэг.
8. Сүмийн дотогш орход сүмийн хамгийн хойд талд бурхан ашны эзэн болсон бурхан багш лам дээдсүүдээ дараа нь Ядамыг залдаг. Яагаад 4 хүчтэнд /хангарьд, луу, бар, арслан/ энэхүү сүмийн үүдэнд байрлуулдаг ба хан туурга болон бусад чимэглэлд оруулдаг вэ? Эдгээр нь 4 мах бодийн бэлэгдэл / гал, ус, хий, шороо/ юм. Хүний хувьд 4 мах бодь нь тэгш тэнцвэртэй байвал өвчин зовлонгүй санй сайхан, санасан бүхэн бүтэмжтэй байх өлзий хутаг бүрдэнэ гэж үздэг.
9. Сүм дуганы халганы баруун зүүн талын ханан дээр 4 их хааныг зурсан байдаг бөгөөд энэ нь Сүмбэр улын 4 их сахиус юм. Сүм дуганы үүдэнд эвтэй 4 амьдан, Дүгэрзайсан, Сүмбэр уулын зохион байгуулалт, Цагаан өвгөн гэх мэт бурхадыг