Аж ахуйн нэгжийг хэрхэн бүртгүүлэх вэ?
Та өөрийн бизнесээ албан ёсоор явуулахаар шийдвэр гаргасан уу? Тийм бол Аж ахуйн нэгжээ хэрхэн бүртгүүлэх талаар товч боловч тодорхой мэдээллийг танд хүргэж байна.Аж ахуй нэгжийг бүртгүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?Та аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байх ёстой. Үүнд:
- Өргөдөл: Өргөдлийн загварыг бүртгэлийн төв байгууллага батлах ба түүнд дараахь зүйл агуулагдсан байвал зохино.
- Хуулийн этгээдийн төрөл;
- Байгуулагдаж буй хэлбэр нь холбогдох хуульд заасан шаардлагад нийцэж байгаа;
- Ирүүлсэн баримт бичиг нь улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийх шаардлага хангахаар мэдээлэл агуулсан
- Компанийн хэлбэрээр байгуулагдаж буй хуулийн этгээдийн хувьд өөрийн хөрөнгийн хэмжээг заасан.
- Үүсгэн байгуулсан шийдвэр /протокол хэлбэрээр/, хэрэв ганц гишүүнтэй бол өөрийн нь шийдвэр;
- Хоёр ба түүнээс дээш гишүүнтэй бол гэрээ, /хувьцаат компанид төсөл/ нотариатаар баталгаажуулсан байна;
- Дүрэм; /нотариатаар баталгаажуулсан байна/
- Өөрийн болон оноосон нэр давхардсан эсэхийг бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт;
- Хураамж төлсөн баримт.